Бид танд дараах үйлчилгээг үзүүлнэ.

Ундрахсайхан Түмэн 2016-06-01

 

Хай

Хэрэв та манай вебсайтаас өөрийн хүсч буй шинэ санаа, боловсруулсан төсөл эсвэл хөрөнгө оруулалт, шинэ санаа худалдан авагч, түншээ хайж байгаа бол бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хөрөнгө оруулагч, шинэ санаа, шинэ төсөл,  хандивлагч, шинийг санаачлагчдыг санал болгох болно.

Түншил 

Таны хайж буй бизнесийн болон сайн дурын үйл ажиллагаа явуулах итгэлтэй, найдвартай хамтрагчдыг та манай вебсайтаар дамжуулан дэлхийн хаанаас ч олж дэлхийн хаана ч хэнтэй ч түншилж хамтран ажиллах боломжтой.

Зорилгодоо хүр 

Та манай вебсайтаар дамжуулан өөрийн бизнесээ өргөжүүлэх, шинэ бизнес эхлэх, шинэ санаа хэрэгжүүлэх, шинэ санаагаа худалдах, сайн дурын хөрөнгө оруулалт хийж бусдад туслах, байгаль орчноо хамгаалах, өөрийн зорилгоо биелүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа олж авах гэсэн өөрийн хийж бүтээх бүхий л зорилгоо хангах боломжийг бид танд олгоно. 

Төсөл санхүүжүүлэгч гэж хэн бэ?

        Төсөл санхүүжүүлэгч нь

Төсөл санхүүжүүлэгчид нь 3 төрлийн зорилготой байна

1.    Бизнесийн зорилготой хөрөнгө оруулагч.

2.    Нийгмийн сайн сайхны төлөө  хөрөнгө оруулагч, бусдад туслах зорилготой хандивлагч.

3.    Бусадтай хамтран сан бүрдүүлж, төсөл санхүүжүүлэх зорилготой хамтын санд хөрөнгө оруулагч.

      Та манай вебсайтад өөрийн профайлыг үүсгэн өөрт ашигтай болон сайн дурын, хөрөнгө босгох боломжтой төсөл, шинэ санаанд бие дааж эсвэл бусадтай хамтран хөрөнгө оруулалт хийж зорилгоо биелүүлэх боломжтой.

1. Бизнесийн зорилготой хөрөнгө оруулагч.

        Хэрэв та ашиг орлогоо нэмэгдүүлэх, шинээр бизнес эрхлэх, ашигтай төсөлд хөрөнгө оруулахаар зорьж байгаа бол манай цахим хуудаснаас өөрт ашигтай мэдээллийг авч, ашигтай төсөлд хамтрагчаа олж болно.

2. Сайн дурын  хөрөнгө оруулагч.

           Хэрэв та байгаль орчин болон бусдын сайн сайхны төлөө хандив өгөх, энэ чиглэлээр хөрөнгө горилогчдыг дэмжихийг хүсч байгаа бол сайн дурын хөрөнгө оруулагчаар бүртгүүлж хамтрагчаа олох, сайн дурын үйл ажиллагаа явуулах чин хүсэл тэмүүлэлтэй хувь хүн болон байгууллагыг дэмжиж өөрийн зорилгоо биелүүлж болно.

3. Хамтын санд хөрөнгө оруулагч

А.  Бизнесийн ашиг олох зорилготой хөрөнгө оруулагч.

Б. Сайн дурын үйл ажиллагааг дэмжих зорилготой хөрөнгө оруулагч.

А. Бизнесийн ашиг олох зорилготой хөрөнгө оруулагч.

           Энэ нь манай сайт дахь хамгаалалттай группэд нэгдэн бизнесийн болон сайн дурын сонирхлоор хөрөнгө оруулалт хийх хамтын сан бүрдүүлж өөрийн зорилгод хүрэх боломжийг олгоно. Хамтын сангийн гишүүд нь хувь эзэмших журмаар хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэх бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэгчийн санхүүгийн мэдээлэл нь шилэн дансаар бүх хөрөнгө оруулагчдад харагдаж байхаар явагдана. Эдгээр хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулагчдын хурлыг онлайнаар хийж болно.  

Б. Сайн дурын хөрөнгө оруулагч

        Нийгмийн сайн сайхны төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, эмэгтэйчүүдийг дэмжих, хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдний эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах, ажил эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах болон байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ногоон эдийн засгийг дэмжих  зэрэг сайн үйлсийг дэмжиж өөрийн хувь нэмрээ оруулах сонирхолтой хувь хүн, байгууллага энэхүү хамтын санд нэгдэж сан бүрдүүлж болно.  Төслийг хэрэгжүүлэгчийн санхүүгийн мэдээлэл нь шилэн дансаар бүх хөрөнгө оруулагчдад харагдаж байхаар явагдах бөгөөд тайланг тухай бүрт группын мэдээллийн санд бүртгүүлж байна.

Төсөл санаачлагч гэж хэн бэ?

1. Бизнесийн ашигтай төсөл санаачлагч 

Ашигтай санаагаа хэрэгжүүлэх арга механизмыг боловсруулсан, ашиг орлогыг тооцон  хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт авч, найдвартай хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахыг хүсч буй хувь хүн, байгууллага байна.

 Бизнесийн төсөл санаачлагч нь хамтын санд бүртгүүлж хамтын сангаас хөрөнгө хүсч болно.

2.  Сайн дурын төсөл хэрэгжүүлэгч

Нийгмийн сайн сайхны төлөө болон байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулахаар боловсруулсан төсөлдөө хөрөнгө оруулалт, хандив тусламж авч хэрэгжүүлэхээр зорин хөрөнгө хайж буй хувь хүн болон байгууллага байж болно.    

Шинэ санаа худалдан авагч

Оюуны өмчийн эрхтэй эсвэл эрхгүй шинэ санаа худалдан авч үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх эсвэл цоо шинээр бизнес санаа авч бизнес эрхлэх сонирхолтой хувь хүн болон байгууллага  манай цахим хуудсанд бүртгэлтэй шинэ санаанаас худалдан авах буюу шинэ санаа худалдагчтай шууд холбогдон хамтарч ажиллах боломжтой.

 

Шинэ санаа худалдагч

Шинээр зохион бүтээсэн бүтээл, санаачилсан шинэ санаагаа худалдан борлуулах хүсэлтэй хувь хүн, байгууллага байна.  Шинэ санаа худалдагч нь өөрийн бүтээл, шинэ санаагаа Оюуны өмчийн эрхээр баталгаажуулсан эсвэл баталгаажуулаагүй байж болно. 

Санамж: Оюуны өмчийн эрхгүй шинэ санаа худалдагчийн өмнөөс www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно.

 Оюуны өмчийн эрхээ алдах магадлалтай тул та

1.    Та зараа түлхүүр үг ашиглан оруулж өөрийн шинэ санааг худалдан авагчаа олох боломжтой.

2.    Хэрэв танд маргаан гарахгүй байх итгэл үнэмшил байгаа бол мэдээллээ бүрэн оруулж болно. Энэ тохиолдолд www.dglproject.com таны өмнө хариуцлага хүлээхгүй байх болно.

Хамтын ажиллагаа буюу хамтрагч

Ашиг сонирхлоороо холбогдож бие биенийхээ зорилгыг ханган ажиллаж буй төсөл санхүүжүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч, шинэ санаа худалдан авагч, шинэ санаа худалдагч нарын хоорондын харилцааг хэлнэ. 

Шинэ санаа гэж юу вэ?

Шинэ санаа гэдэг нь зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцэн шинээр бий болж буй шийдэл, төхөөрөмж,  техник технологи юм.

Төсөл гэж юу вэ?

Төсөл гэдэг нь тодорхой хэрэгцээ шаардлага, судалгаанд тулгуурлаж, тодорхой цаг хугацаанд хийгдэх, нөөцийг ашиглан, гарах үр дүнг урьдчилан тооцсон, үр шимийг хүртэгсдэд чиглэсэн, хөрөнгө, хүч шаардах, хэрэгжүүлэх арга зүй бүхий төлөвлөгөөтэй, асуудлыг шийдсэнээр өөрчлөлт авчрах хамтын үйл ажиллагааны дүнд бий болох цогц үйл явц юм.

Зөвлөх үйлчилгээ

Манай байгууллагаар дамжуулан хамтрагчтайгаа холбогдох болон мөнгө хөрөнгөө шилжүүлэх, худалдан авах ажиллагаа явуулах, сонирхож буй төсөл болон мэдээллийн талаар судалгаа хийлгэх үйлчилгээг бид зөвлөх үйлчилгээ гэнэ.

Хамтын сан

Манай вебсайт зорилго, чиглэлээрээ нэгдэн хамтарч хөрөнгө босгож болно. Тус хөрөнгөө ашигтай болон сайн дурын төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, хэрэв ашигтай төсөлд хөрөнгө оруулалт хийсэн бол түүнээсээ хувьцаа эзэмшдэг байх бөгөөд оруулсан хөрөнгийн мэдээлэл, орлого, зарлагыг шилэн дансаар хянаж байдаг.


Онцлох төслүүд