Зөвлөх үйлчилгээний журам

Бөхбилэг Ганболд 2016-06-02

                Зөвлөх үйлчилгээ хүсэх өргөдлийн маягт / Төсөл санхүүжүүлэгч/

Зөвлөх үйлчилгээ хүсэх өргөдлийн маягт.docx

Зөвлөх үйлчилгээ хүсэх өргөдлийн маягт /Төсөл хэрэгжүүлэгч/

Зөвлөх үйлчилгээ хүсэх өргөдлийн маягт.docx     

  1. Энэхүү үйлчилгээ нь манай вебсайтын хүндэт үйлчилгээ ба зөвлөх үйлчилгээг зөвхөн гишүүддээ үзүүлнэ. Энэхүү харилцаанд төсөл санхүүжүүлэгчид,   төсөл хэрэгжүүлэгчид, хамтын сангаар хөрөнгө босгогчид оролцоно.
  2. Төсөл санхүүжүүлэгч ба хэрэгжүүлэгч талууд харилцан тохиролцож, зөвлөх үйлчилгээний өргөдлийг “Галтууд” ХХК-ийн http://www.dglproject.com вебсайтын partner@dglproject.com хаягаар ирүүлнэ.
  3. Зөвлөх үйлчилгээ хүссэн тохиолдолд Өргөдлийн маягтыг тодорхой, үнэн зөв дэлгэрэнгүй бөглөх шаардлагатай ба хуурамч баримт бүрдүүлбэл хуулийн байгууллагад шилжүүлнэ.
  4. Зөвлөх үйлчилгээ хүссэн өргөдлийг хүлээн авсан талаарх мэдээллийг автомат хариулагчаар өгөхгүй.
  5. Зөвлөх үйлчилгээ хүссэн гишүүдийнхээ хувийн мэдээлэл, ОӨЭ-ийн нууцлал, төслийн төлөвлөгөө зорилгын нууцлал зэргийг өргөдөл хүлээн авснаас хойших бүх хугацаанд ямар нэг байдлаар гадагш гаргахгүй.
  6. Өргөдөл хүлээн авсан нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндэслэл эс болох бөгөөд төсөл санхүүжүүлэгч ба хэрэгжүүлэгч талуудын судалгааг хийсний дараа зөвлөх эсэх хариуг өргөдөл илгээсэн цахимд хаяганд илгээнэ.
  7. Хэрэв төсөл санхүүжүүлэгч ба төсөл хэрэгжүүлэгч талуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохирсон бол гэрээний тусгай нөхцөл зааж гурвалсан гэрээ байгуулна.
  8. Хэрэв төсөл санхүүжүүлэгч ба төсөл хэрэгжүүлэгч талуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохирсон бол төслийн хөрөнгө оруулалтын 100 хувийг төсөл санхүүжүүлэгч нь  манай дансанд байршуулна.  “Галтууд” ХХК-ийн www.dglproject.com вебсайт төсөл хэрэгжүүлэгч талд гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний талууд 100 хувь зөвшөөрсөн тохиолдолд санхүүжилтийг олгоно.
  9. Хэрэв төсөл санхүүжүүлэгч ба төсөл хэрэгжүүлэгч талуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохирсон бол үйлчлүүлж буй төслийн гэрээний үнээс банкны ба картын шимтгэлээс гадна үнийн дүнгийн 5-8 хувийг төлбөрт суутган тооцож авна.
  10. Зөвлөх үйлчилгээний гэрээний явцад гарсан эд хөрөнгө, мөнгөний алдагдлыг гэрээний заалтуудаар зохицуулна.
  11. Гурвалсан гэрээнд оролцогч талууд төслийн зориулалт бусаар санхүүжилтийг ашиглахгүй.
  12.  “Галтууд” ХХК-ийн www.dglproject.com вебсайт төсөл нь санхүүжүүлэгч ба төсөл хэрэгжүүлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр зөвшөөрсөн бол МУ-ын хууль дүрэм журмыг, МУ-ын хуульд заагаагүй буюу өөрөөр заасан бол ОУ-ын хууль дүрмийн дагуу бүх харилцааг зохицуулна.

Онцлох төслүүд