ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭВ ҮЗЭСГЭЛЭН УБ МАРТАД БОЛЖ БАЙНА

Баярчимэг Бүдээ 2022-04-21

ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭВ ҮЗЭСГЭЛЭН УБ МАРТАД БОЛЖ БАЙНА
#ХатанХармагКластер хөгжлийн хөтөлбөр танилцуулга, үзэсгэлэн энэ сарын 18-аас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, УБ март төвд байрлах ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭВ үзэсгэлэнд эхэлжээ. Энэхүү үзэсгэлэн сар бүр Өмнөговийн үйлдвэрлэгчдийг танилцуулах бөгөөд энэ удаад говийн хармаг жимсийг хамгаалж, үржүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутгийн нөөцөд түшиглэсэн шат шатанд нэмүү өртөг үүсгэх тойргон сүлжээ бүхий эдийн засгийн загварчиллыг бий болгож буй Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр өнгөрсөн 10 жилийн судалгааны үйл ажиллагаагаа тайлагнан танилцуулж байна.
Энэхүү танилцуулгад хармагийг экосистемд хамгаалах, арчилах, байгалийн ургамлыг тарьмал болгосон судалгааны ажил болон хармагийн дарс, жүүс, хармагаар хийсэн хонин, чонон хармагийн цайнууд, гоёоны цай, охь, хармагтай шимийн архи, ингэний цэнхэр, хармагийн ундаа, жигнэмэг, хөмөлийн сорс, зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүний загварууд, амталгаат худалдаа, мөн кластерт оролцогчдын тухайлбал Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Д.Буянтогтохын #ТаанынСорс , Номгон сумын иргэн Н.Алтанцэцэгийн ингэний айраг, хармагтай цэлгцгэнүүр, ингэний айраг, хармагийн навчтай саван, Машид хүнс компанийн Лагшин ундаа зэрэг бүтээгдэхүүнүүд байршжээ.
ХАЯГ: УБ март төв Өмнөговьд үйлдвэрлэв борлуулалтын төв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд