Ур чадвараа нэмэгдүүлэх шилдэг 10 аппликэйшн

Энх-Ундрал Hаранбаяр 2021-04-29

Ур чадвараа нэмэгдүүлэх шилдэг 10 аппликэйшн

Хүссэн ур чадвараа, хүссэн үедээ ямар ч зардалгүйгээр суралцах боломжтой байдаг. Ур чадвараа нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрт хамгийн шилдэг дараах 11 аппликэйшнийг сонгон танилцуулж байна.

1. LinkedIn
Вэб сайт: https://www.linkedin.com/
Aппликэйшн: LinkedIn Learning Online Course /Android, Apple/
Манлайлал, менежмент, маркетинг, програм хангамж, фото зураг, график дизайн гэх мэт олон сэдвийг салбарын экспертүүдээр заалгах боломжтой.
 
2. Coursera
Вэб сайт: https://www.coursera.org/
Аппликэйшн: Coursera: Online couses from top universities /Android, Apple/
542 гаруй төрлийн хичээлтэй бөгөөд дэлхийн шилдэг их дээд сургуулиуд болон боловсролын байгууллагын багш нарыг хичээлийг удирддаг. Хичээлүүдэд видео лекц, автомат ангилал, олон нийтийн хэлэлцүүлгүүд, үлгэрчилсэн даалгаврууд багтана. Мөн Сертификат авах боломжтой.
 
3. EDX
Вэб сайт: https://www.edx.org/
Аппликэйшн: EDX /Android, Apple/
Харвард, MIT, Барклэй, Бостоны их сургууль, Вашингтоны их сургууль, Каролинска хүрээлэн, Киото их сургууль гэх мэтчилэн томоохон их дээд сургуулиудын вэб сургалт
 
4. Udacity
Вэб сайт: https://www.udacity.com/
Аппликэйшн: Udacity – lifelong learning to advance your career /Android, Apple/
Онлайн ангиар дамжуулан боловсрол, карьерийг дээшлүүлэх боломж юм. Голчлон компьютер, мэдээллийн шинжлэх ухаан, математикийн салбарыг хамарна.
 
5. Udemy
Вэб сайт: https://www.udemy.com/
Аппликэйшн: Udemy online courses – Learn anything on your schedule /Android, Apple/
Шилдэг экспертүүдийн 42,000 гаруй онлайн хичээл, видео лекц багтана.
 
6. Primer
Вэб сайт: https://www.yourprimer.com/
Аппликэйшн: Google Primer /Android, Apple/
Шинэ бизнес, дижитал маркетингийн ур чадвараа хялбар аргаар хурдан хугацаанд нэмэгдүүлэх боломжтой.
 
7. Khan academy
Аппликэйшн: You can learn anything /Android, Apple/
Түүх, хими, компьютер, эдийн засаг, хүмүүнлэг, шинжлэх ухаан гэх мэт салбар бүрийн олон бичил лекцүүд, дасгалаар суралцах боломжтой.
 
8. Teachable
Вэбсайт: https://teachable.com/
Аппликэйшн: Teachable Online Courses /Apple/
10,000 гаруй багш нар мэдлэгээ хуваалцдаг платформ. Шинэ зүйл сурангаа, өөрийн мэддэг чаддаг зүйлээ бусадтай хуваалцах боломжтой.
 
9. Skillshare
Вэбсайт: https://www.skillshare.com/
Аппликэйшн: Skillshare Online Classes /Android, Apple/
17,000 гаруй ангитай ирээдүйд шаардлагатай ур чадварыг нэмэгдүүлэх нэгдсэн платформ. Уг сайт ур чадварын зөрүүг арилгах зорилготой.
 
10. Babbel
Вэбсайт: https://www.babbel.com/
Аппликэйшн: Babbel /Android, Apple/
14 хэлээс сонгон суралцах боломжтой. Хичээл тус бүр 15 минут үргэлжлэх бөгөөд татаж аваад интернетгүй үедээ ашиглах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд