Хүн төрөлхтний хөгжлийн явцад маш хурдтай өөрчлөгдсөн нэгэн зүйл нь амьдралын хэв маяг. Бид бүхэн дадал гэж нэрлэдэг. Харин бид буруу дадалд богино хугацаанд автдаг бол зөв дадалд суралцахад удаан ханддаг. Гэхдээ бүгдээрээ мэддэг. Зөвхөн удирдахыг, хэрэгжүүлэхийг хүсдэггүй. Ийм төрлийн олон хүн байдаг. Тэд хоорондоо ялгаатай. Зарим нь зөв дадлыг бий болгохыг хичээдэг боловч ахуйдаа баригдана. Нэг хэсэг нь боддог ч хичээдэггүй, шалтаглагчид байна. Өөр бүлэг хүмүүс шууд эсэргүүцэж, хэрэггүй зүйл гэж өөрийн санаанд тохируулах гэж зүтгэнэ. Гэтэл амьдралын хэв маягаа зөв дадалд шилжүүлснээр тухайн хүн, өрх гэр бүлийн амьдралд асар их эерэг өөрчлөлт ирдэг байна.
Зөв амьдралын хэв маяг бол өдөр тутамдаа хүн өөрийн хэрэгцээгээ байгалийн цагтай холбож, шинжлэх ухааны мэдлэгтэйгээр хооллож, хөдөлгөөн хийхдээ сахилга баттайгаар өөрийгөө захирах явдал гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Гол нь хэн хэрэгжүүлж чадаж байна вэ гэдэг нь гол асуудал. Орчин үед амьдралын зөв хэв маягтай хүн харахад танигдах болжээ. Амьдралын зөв дадлыг гэр бүлдээ бий болгоход эрчүүд их хойрго, бусдын нөлөөнд автан эсэргүүцэх хандлага нь нийтлэг байна. Гэхдээ нэг ойлгоод зорихоороо хамгийн найдвартай, тууштай баримтлагч болж чаддаг нь эрэгтэй хүний гол онцлог.
Тиймээс эзэгтэй та амьдралын хэв маягаа өөрчлөхөд нөхөр тань дэмжихгүй, оролцохгүй байсан ч тууштай үргэлжлүүлээрэй. Зарим эрчүүд амархан дагадаг бол зарим нь маш удаан цаг хугацааны дараа ойлгодог. Ойлгох хүртэл нь тэвчээртэй үргэлжлүүл. Өөрөө дунд нь мохвол зорилгодоо хүрч чадахгүй. Амьдралын хэв маягаа байгалийн цагт дөхүүлсний шагналд таны гэр бүл, үр хүүхэд эрүүл саруул бөгөөд бүтээмж өндөртэй хүмүүс байх болно.
Цаашлаад зөв амьдралын хэв маягийг бий болгож чадсан гэр бүл нийгэмдээ сайн үлгэр дуурайлал болдог. Тэднийг ил, далд дуурайгсад өдөр тутамдаа нэмэгддэг байна.
Байгалийг сайн анзаарвал зөвхөн өдөр шөнө, улирал өөрчлөлтөөрөө бидний амьдралын хэв маягийг зааж өгдөг луужин билээ.
Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундрага-Өмнөговь” болон 671 гишүүнтэйгээр зохион байгуулагдаж говь нутгийн бэлчээр усжуулалтын ажлыг хийж
“ДҮНГЭНЭЭ” жуулчны бааз нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай жуулчны бааз нь Өмнөговь аймгийн Зүүн сайхан уулын ар бэлд үзэсгэлэнт Ёлын
"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ , гадаад дотоод худалдаа гэх мэт хэд хэдэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан.Монгол
Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр саалийн 5 үхэр, өөрийн хөрөнгөөр 10 үхэр худалдан авч фермийн үйл ажиллагаагаа эхлүүлэн, сургуулийн
“Ариун туулай” ХК 2002 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30 гаруй ажилчидтай хамт олон юм. Манай хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сумХолбогдох ута
Манай компани нь 1996 онд аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ, зочид буудал, гадаад дотоод худалдаа, хүнс барааны төрөлжсөн дэлгүүр, хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдаа, аялал жуулчлалд үйлчлэх