Цагаан будааны шүүсний ач тус

Баярчимэг Бүдээ 2020-11-27

Цагаан будааны шүүсний ач тус

Цагаан будааг бурхны хоол гэсэн нь санамсаргүй зүйл биш юм. Азийн орнуудад өргөн хэрэглэгддэг энэхүү хүнс нь ургамлын гаралтай тул эрүүл мэндэд нэн тустай ажээ. Япончууд эрүүл мэндэд тустай бөгөөд гоо сайханд ач холбогдолтой хэмээн үздэг тухай нийтлэг мэдээлэл байдаг. Цагаан будаа нь шим тэжээл ихтэй дээр хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Энэ талаархи уламжлалт мэдлэг манай улсад ч өргөн тархсан байдаг. Тиймээс хоолны хордлогод орсон үед цагаан будааны шүүс ууж  илааршдаг тухай ам дамжин яригдаж, ашигласаар иржээ. 

Харин сүүлийн жилүүдэд цагаан будаа таргалуулдаг хэмээн хэрэглээгээ багасгасан хүмүүс бий болжээ. Аливаа хоол хүнсний хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлд нийцүүлэн ашиглах нийтлэг зүйлсийг ойлгох нь чухал юм. Тухайлбал ямар нэг хоол хүнсийг хэрхэн боловсруулж, хэдэн цагт, хэдий хэмжээтэй хэрэглэх талаар анхаарах дадалд суралцах нь эрүүл зөв хооллолтын үндэс болно. 

Цагаан будааны шүүсийг өглөө бүр тогтмол хэрэглэснээр элгийг цэвэршүүлэн, эрүүл явах нөхцөл болдог тухай Хятадын уламжлалт хэрэглээ ам дамжин яригддаг байна. Тиймээс тэд өглөөний цайндаа цагаан будааны шүүс өргөн хэрэглэдэг. 

Цагаан будааны шүүс хийх хялбар. Хэн ч хаана ч хэрэглэхэд хялбар. Түүнээс гадна Монголд бизнес болгох боломж бий. Үйлдвэрлэдэг болсноор олон хүнд хэрэгтэйн дээр, хүн ардад ээлтэйгээр ашиг орлогоо нэмэгдүүлэх бас нэгэн боломж юм. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд