Биологийн олон янз байдлыг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо

Баярчимэг Бүдээ 2020-02-16

Биологийн олон янз байдлыг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо

Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг баялаг болгох, түүний тулд биологийн олон янз байдал төрөл зүйлийг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд эдийн засаг, харилцаа холбооны хөшүүргүүд хэрэгтэй байна. Эдийн засгийн гол хөшүүргэд хандив, зээл тусламжаас гадна хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан авах явдал хамгийн үр дүнтэй юм. Тиймээс энэ талаар үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төслийн байгууллагуудад борлуулалтыг нэмэгдүүлэх нэгдсэн бодлого, барааг таних нэг тэмдэгтэй байх нь оновчтой юм. Тэр нь маркетингийн зардлыг бууруулахад нэмэртэй. Эмэгтэйчүүд голдуу хөдөлмөрлөх хүсэл ихтэй боловч санхүүгийн дутмаг байдлаасаа болж ногоон хөгжлийн үйл ажиллагаанд дорвитой оролцож чадахгүй байгаа.

Биологийн олон янз байдал, төрөл зүйлийг хамгаалахад асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Харин сонирхогчид тухайн хамгаалах амьтан, ургамлаараа эдийн засгийн өсөлт бий болгож чадахаар бараа, үйлчилгээтэй байвал маш олон идэвхитэй эмэгтэйчүүд биологийн олон янз байдлыг хамгаалахад мэдэгдэхүйц үр дүн гарган оролцож чадна.

Жишээ дурьдахад: Хармаг жимс нь говьд ургадаг жимс.  Тэрхүү генетик нөөцийг хамгаалах зүйлшгүй хэрэгцээ байгааг анзаарсан Монгол Улсын Амин хэлхээ байгаль сангийнхан 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл судалгаа, хамгаалах, тариалах ажлуудад 130 мянган доллар зарцуулжээ.  Энд нийт 30 гаруй га газарт зарцуулагдсан гэж үзэхэд маш бага талбайд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаагийн бодит илрэл юм.

Тиймээс уул амьсгалийн өөрчлөлтийн нөлөөгөөр биологийн олон янз байдал төрөл зүйлд гарч байгаа эрсдлүүдийг хүний хөдөлмөр, оролцоотойгоор бууруулахад хөрөнгө туслана. Хөрөнгийг шийдэхэд хэрэглэгчид туслана. Тиймээс харилцаа холбооны нэгдсэн сүлжээ зохион байгуулалтад орж нэг системтэй байх нь хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдэд аль аль талд нь баталгаа болох юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд