ХЯТАДЫН ХАМГИЙН ӨРГӨН ГАН ГҮҮР АШИГЛАЛТАНД ОРЛОО

Энх-Ундрал Hаранбаяр 2019-10-03

ХЯТАДЫН ХАМГИЙН ӨРГӨН ГАН ГҮҮР АШИГЛАЛТАНД ОРЛОО

Бээжин хотноо шинэ гүүр ашиглалтад орж, өнгөрсөн сарын 29-нөөс зорчих хөдөлгөөнийг нээжээ.  Энэхүү гүүр нь Бээжин хотын Чанань гудамжинд баригдсан бөгөөд Шиншоуган гэдэг нэртэй юм байна. Түүнчлэн энэ нь Бээжингийн хамгийн том гүүр төдийгүй Хятадын хамгийн өргөн ган гүүр гэнэ.

 

Тодруулбал, гүүрийн урт 1354 метр, өргөн нь 54.9 метр юм байна. Мөн хоёр урсгал бүхий найман эгнээ авто зам, явган хүний замаас бүрдэх аж.
Гүүрийг барихад нийт 45 мянган тонн ган хавтан ашиглажээ.

 

 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд