"FOREVER 21" КОМПАНИ ДАМПУУРЛАА ЗАРЛАВ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-10-03

"FOREVER 21"  КОМПАНИ ДАМПУУРЛАА ЗАРЛАВ

Хувцас загварын “Forever 21” компани өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа цахим худалдааны салбар, мөн Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийн ээлжит нэгэн “хохирогч” болж дампуурлаа зарласан америк компаниудын эгнээнд шилжлээ. 2017 оны эхний хагасаас хойш АНУ-ын 20 гаруй компани, түүний дотор “Sears”, “Toys 'R' Us” зэрэг хувцас загварын компаниуд дампуурлаа зарлаад байгаа юм. “Forever 21” компани хэдийгээр урьдын адил үйл ажиллагаагаа явуулж чадахааргүй болж Ази, Европын хэдэн арван салбараа хаахаас аргагүйд хүрсэн ч зээлдэгчдээсээ авсан 275 сая ам.долларын урьдчилсан зээлийн тусламжтайгаар бизнесийнхээ үндсэн үйл ажиллагааг сэргээхийг зорих гэнэ.
1984 онд байгуулагдсан, дэлхийн хэмжээнд 815 салбар дэлгүүртэй тус компани хамгийн сүүлийн мэдэгдэлдээ Хятад дахь бүх цахим дэлгүүрээ хаахын зэрэгцээ Япон дахь бүх салбарынхаа үүдийг мөн барьж, ирэх сарын эцэс гэхэд тус улсаас гарахаа зарлаад байна. Тус компанийн зөвхөн Мексик болон Латин Америкийн орнууд дахь салбарууд л урьдын адил үйл ажиллагаагаа явуулах аж.

 

 

 

Эх сурвалж : www.CCTV.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд