ОРДОСЫН ТАЛ НУТГИЙН ТОРГОНЫ ЗАМЫН СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-08-30

ОРДОСЫН ТАЛ НУТГИЙН ТОРГОНЫ ЗАМЫН СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ

8-р сарын 22-нд Ордосын тал нутгийн торгоны замын соёл аялал жуулчлалын форумын нээлт тус хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд болж өнгөрлөө. Уг форум нь “Соёл жуулчлалыг уялдуулах, Ногоон хөгжил, Тал нутгийн торгоны замын цэцэрлэгт хотыг байгуулья” гэсэн уриатай байсан бөгөөд нээлтэнд олон улсын аялал жуулчлалын холбооны дэд дарга, БНХАУ-ын аялал жуулчлалын товчооны удирдлага, Ордос хотын удирдлага, мэргэжилтэн нарыг багтаасан 500 гаруй хүн оролцов.

 

 

 

Нээлтийн дараа Ордосын барилга байгууламжийг цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмжтэй хослуулсан зураг авалтын газар болон Ордосын орон нутгийн онцлогтой идээ ундааг форумын оролцогсдод амтлуулан танилцуулав. Өмнө нь уул уурхайд хэт түшиглэн хөгжиж байсан бол түүнийгээ өөрчилж, ирээдүйд үзэмжийн орон, орон нутгийн онцлогтой үндэстэний уламжлалт өв, дуу бүжиг, хувцас засал зэрэг соёлоо аялал жуулчлалтай хослуулан, хөгжил сайтай дэд бүтцээрээ жуулчдыг татах зорилго тавиад байна.

 

 

 

Ордос хотод 5А зэрэглэлийн үзэмжийн орон 2 , 4А зэрэглэлийн үзэмжийн орон 28 , А зэрэглэлийн үзэмжийн орон 48 байдаг. Эдгээрийн зарим нь байгаллаг үзэмжийн орон, зарим нь уул уурхайг нөхөн сэргээлтийг аялал жуулчлалд зориулсан байгууламж болно. Мөн зочид буудлыг хүлээн авах хүчин чадал сайн учир жуулчид ая тухтай үйлчлэх боломжтой юм байна.

 

 

Мөн Чингис хааны онгон , Бүрээ манхан зэрэг онцлогт үзэмжийн газар байхаар үл барам Хөх хот-Бугат-Ордос хотын эдийн засгийн хөгжлийн коридорт байдаг учир соёл аялал жуулчлалыг хослуулах хөгжлийн шинэ гарц, шинэ боломж гэж мэргэжилнvvд үзэцгээж байна. 

 

 

 

 

Эх сурвалж : www.CCTV.com


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд