БЭЭЖИН ХОТЫН БАРИЛГУУД УХААЛАГ СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-07-23

БЭЭЖИН ХОТЫН БАРИЛГУУД УХААЛАГ СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ

Бээжин хот ухаалаг барилгуудтай болж эхэлсэн талаар хотын захиргааны хот төлөвлөлтын хорооноос мэдээлжээ.
Бээжин хотын барилгын компаниуд гар утасны программд суурилсан ухаалаг систем бүхий барилгууд барьж эхэлсэн бөгөөд эдгээр нь хүний царай таних систем зэргээс бүрджээ. Ухаалаг барилгын программ нь барилгын талбайд ажиллаж буй ажилтнуудын ажлын явц болоод царайг таних системийн тусламжтай тухайн ажилтны үндсэн мэдээллийг нээж илрүүлэх гэх мэт үйлдэлтэй бөгөөд түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд барилгын ажилтан нь шаардлагатай тохиолдолд ажлын байрандаа хамгаалалтын дуулгаа өмсөөгүй тохиолдолд сэрэмжлүүлэг дохио өгөх гэх мэт олон үйлдэл үзүүлэх чадвартай юм. Нэг ёсондоо ухаалаг барилга нь тархитай бөгөөд үүнд аюулгүй байдлыг хангах, чанарын хяналт, ажилтнуудын үндсэн мэдээлэл гээд маш олон зүйл багтдаг хэмээн ухаалаг барилга төслийн инженер сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

 

 

 

www.CCTV.com

 

 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд