ОЛОН УЛСЫН АЧАА ТЭЭВРИЙН ЭЭЛЖИЙН ГАЛТ ТЭРЭГ АШИГЛАЛТАНД ОРОВ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-07-19

ОЛОН УЛСЫН АЧАА ТЭЭВРИЙН ЭЭЛЖИЙН ГАЛТ ТЭРЭГ АШИГЛАЛТАНД ОРОВ

Хятад Европын “Чан Ань” ээлжийн галт тэрэг буюу Ши Ань-Бишкек чиглэлийн олон улсын ачаа тээврийн галт тэрэг 7-р сарын 16-нд Ши Ань хотоос Киргизийн нийслэл Бишкекийг зорин хөдлөв. Энэ галт тэрэг ашиглалтад орсноор Хятад Киргиз хоёр орны эдийн засаг худалдааны харилцаанд түргэн хурдтай, өндөр үр ашигтай ложистикийн дардан замыг нээж өгсөн байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр машин механикийн тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн түүхий материал, хувцас, гутал, малгай зэргийг ачсан олон улсын бараа тээврийн ээлжийн галт тэрэг Ши Ань хотоос хөдлөн, Хоргос боомтоор гарч, 4361 км-ийн тэртээх Киргизийн нийслэл Бишкек хотыг зорьжээ. Энэ аялал нь 7 хоног үргэлжлэх юм байна.

 

 

 

 

 

Эх Сурвалж : www.CCTV.com


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд