ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРАА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

Энх-Ундрал Hаранбаяр 2019-06-29

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРАА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

Өчигдөр буюу 6- сарын 28-ны өдөр Осака хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин : “Хятад улс удахгүй 2019 оны гадаадын хөрөнгийг зөвшөөрөх сөрөг жагсаалтыг нийтэлж, хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараа нээлттэй болгон, гаалийн татварын түвшнээ бууруулж, гаалийн татварын бус худалдааны саадыг арилган, импортын шатлал дахь механизмын чанартай өртгийг их хэмжээгээр бууруулах төдийгүй бизнес эрхлэх орчныг үргэлжлүүлэн сайжруулна. Ирэх жилийн 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-д бусдын эрхэд халдсан хэргийг залхаан цээрлүүлэх чанартай төлбөр тооцооны дүрмийг хамруулан, иргэний болон эрүүгийн хэргийн эрх зүйг хамгаалж, оюуны өмчийн эрхийг хамгаалах түвшнээ дээшлүүлнэ” гэжээ. Мөн Хятад улс гадаадын хөрөнгийг зөвшөөрөх сөрөг жагсаалтаас бусад хязгаарлалтыг бүх талаар цуцална. Зах зээлд нэвтэрсний дараах хугацаанд Хятадад бүртгүүлсэн бусад төрлийн аж ахуйн нэгжүүдтэй нэгэн адил эрх тэгш хандах, Хятад улс Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр, Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийн үйл явцыг түргэтгэнэ” гэжээ.

 

 

 

 

Эх Сурвалж : news.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд