ПАРИСЫН ИХ ДАГИНЫ СҮМД ЗОРИУД ГАЛ ТАВИАГҮЙГ ТОГТООЖЭЭ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-06-29

ПАРИСЫН ИХ ДАГИНЫ СҮМД ЗОРИУД ГАЛ ТАВИАГҮЙГ ТОГТООЖЭЭ

Францын Парис хотын нэгэн прокурор 6- сарын 26-нд “Эх дагины сүмийн түймэр бол хүний зориудын үйлдэл биш” гэдгийг анхны шатны шалгалтаар тогтоосон тухай мэдэгджээ.

Мэдэгдэлд, “мөрдөгчид сүүлийн хоёр сарын хугацаанд 1125 хуудас материалтай танилцаж, 100 орчим гэрчээс мэдүүлэг авч, “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан эсэхийг мөрдөн шалгасан. Дараагийн шатанд нарийн мэргэжилтнүүдийг урьж, улам гүнзгий, нарийвчилсан шалгалт хийж, холбогдох албан тушаалтан, ажилтнууд хариуцлага алдсан эсэхийг шалгах болно” гэжээ.

Парис хотын прокурор Реми Хейз :

“цахилгаан дамжуулах системийн доголдол, унтраалгүй орхисон тамхины иш зэргээс түймэр гарсан байж болох тухай хүмүүс таамаглаж байгаа боловч, одоогоор хийсэн мөрдөн шалгалтын дүн энэ бүхнийг нотолж хараахан чадаагүй байна” гэжээ.

 

 

 

 

Эх Сурвалж : news.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд