МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Энх-Ундрал Hаранбаяр 2019-06-27

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

6-р сарын 22-ны өдөр Бээжин дахь Төвийн үндэстний их сургуульд Хятад дахь Монгол хэл бичгийн эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурлыг Хятад дахь монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэг, Төвийн үндэстний их сургууль хамтран зохион байгуулжээ. Муж орны холбогдол бүхий их дээд сургууль, судалгааны байгууллага, анхан шатны сургууль нэгжээс ирсэн 60 гаруй эрдэмтэн судлаачид хуралд оролцон илтгэл тавьсан байна.

Хурлыг нээж ӨМ-ын их сургуулийн Монгол судлалын төвийн профессор, Хятад дахь Монгол хэл бичгийн шинжилгээний нарийн бичгийн дарга Г.Зоригт хөтөлж, Хятадын монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэгийн дарга, Өвөр Монголын их сургуулийн профессор Баярмэнд, Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын эрхлэгч профессор Цогт нар үг хэлсэн юм.

 

 

Тус хурал хоёр өдөр үргэлжилж, судлан ярилцах хуралд эрдэмтэн судлаачид монгол хэлний авиа зүй, үгийн сан, хэлэн зүй, хэл хэллэгийн байдлын талаар монгол хэлний мэдээлэл шийдвэрлэх асуудал, монгол хэл бичгийн сурган хүмүүжүүлэх ажил, монгол хэлний нутгийн аялгуу, монгол төрөл хэлний шинжлэл, монгол хэл ба бусад хэлнүүд хоорондох харьцаа, орчуулга гэх мэтээр өргөн хүрээний сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцжээ. Энэ хурлаар авианы өөрчлөлтийн судлал, үгийн гарал хөгжлийн судлал, утга зүй өгүүлбэр зүйн асуудал зэрэг уламжлалт хэл шинжилгээний асуудлын гол зүйл болж байгаа хэл бичгийн сурган хүмүүжлийн асуудал дурдагдахаар барахгүй, монгол хэлний баримжаа утгатай холбоотой шинэ шинэ судалгааны өгүүллийн тухай ярилцжээ.

 

 

 

 

Эх Сурвалж : cri.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд