ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ БОХИРДОЛ БАГАСЖЭЭ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-06-12

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ БОХИРДОЛ БАГАСЖЭЭ
БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яамнаас гаргасан тайланд онцолсноор байгаль орчны бохирдол өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурч, ус, хөрс, агаарын чанар дээшилсэнийг “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн оны байдлаар 338 хотод  хагас жилийн  хугацаанд агаарын чанар сайн байсан нь 2017 онтой харьцуулахад 1.3 хувиар дээшилсэн үзүүлэлт болохыг тус тайланд онцолсон бөгөөд мөн агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ 9.3 хувиар буурсан байгаа юм.
Үүний зэрэгцээ хөрсний усны чанар сайжирч, бохирдлын хэмжээ 1.6 хувиар буурсан байна. Зөвхөн хөрсний ус ч биш тэнгис, гол мөрний усны бохирдлыг багасгах арга хэмжээ түлхүү авсан нь үр дүнгээ өгч буй. Гэвч Бохай, Ляодун зэрэг үйлдвэрлэл төвлөрсөн бүстэй ойролцоох далайн усны чанар төдийлэн сайн биш, цаашид энэ талаар анхаарч, байгаль орчны мониторинг, усны чанар хэмжих арга хэмжээг түлхүү авах шаардлагатай байгааг дээрх тайлангаас харж болохоор болжээ.
 
 
 
 
Эх Сурвалж : chinaplus.cri.cn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд