ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ ӨНГӨ ӨНГӨӨР ГЭРЭЛТЭВ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-06-11

ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ ӨНГӨ ӨНГӨӨР ГЭРЭЛТЭВ

Өдийгөөс 130 жилийн тэртээ Францын нийслэл Парис хотноо нэгэн байгууламж сүндэрлэсэн нь дэлхийн хамгийн алдартай, хүний гараар бүтсэн байгууламжийн нэг Эйфелийн цамхаг юм. Энэ жил тус цамхагийн 130 насны төрсөн өдөр тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд саяхан гэрлийн шоу болжээ.

 

 

Инженер Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэгдсэн энэ байгууламж баригдаж эхэлсэн цагаасаа хоёр жилийн дараа буюу 1889 оны гуравдугаар сарын 31-нд албан ёсоор ашиглалтад орсон. Парис хотын төдийгүй Франц хотын билэг тэмдэг болсон цамхагийг Төмөр хатагтай гэх нь  бий. Тус цамхагийн нийт өндөр 324 метр бөгөөд 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байв. Тухайн үедээ “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотод хэнд ч хэрэггүй төмөр сараалж босгосон ” хэмээх олны эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хожим олон арван уран бүтээлчид энэ л цамхагт зориулан бүтээлээ туурвисан байдаг.

 

 

 

 

 

Эх Сурвалж : www.news.cn




 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд