ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ДАВХАР ГҮҮР ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАНД ОРНО

Энх-Ундрал Hаранбаяр 2019-05-31

ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ДАВХАР ГҮҮР ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАНД ОРНО

Хятадын төв хэсэгт орших Хубэй мужийн нийслэл Үхань хотноо баригдаж буй дэлхийн хамгийн урт давхар гүүр ирэх есдүгээр сард ашиглалтад орохоор болжээ. Хөх мөрний дээгүүр дайран өнгөрөх уг гүүр дээр, дороо тус бүр зургаан эгнээтэй бөгөөд автомашинууд дээд хэсэгт нь 80км/цаг, доод хэсэгт нь 60 км/цаг хүртэл хурдлах боломжтой аж. Хоёр хэсгийн аль алинд нь унадаг дугуй, явган хүний зам мөн давхар баригдаж байна.
Нийт 1700 метр урт энэхүү гүүр дэлхийнхамгийн урт давхар гүүрээс гадна төмөр утас, холбогч эд ангиуд нь нийт 65 мянган тонн хүрч байгаагаараа мөн хамгийн хүндэдтооцогдож буй аж. Гүүрийг ирэх аравдугаар сард Үхань хотод болох Олон улсын цэргийн спортын долдугаартэмцээнээс өмнө ашиглалтад оруулахаар зэхжээ. 

 

 

 

 

Эх сурвалж : CCTV.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд