5G жолоочгүй автобус үйлчилгээнд явж эхэллээ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-05-29

5G жолоочгүй автобус үйлчилгээнд явж эхэллээ

Хятадын Жэнжөү хотод “5G ухаалаг нийтийн тээвэр төсөл” энэ сарын 17-ноос туршилтаар хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, 5G технологийг ашиглан нийтийн тээвэрт жолоочгүй автобус ашиглахаар туршиж байгаа юм. Тус туршилтаар дөрвөн автомат удирдлагатай буюу жолоочгүй автобус гурван зогсоолын хооронд явах бөгөөд нийт замын урт нь 1.53 км аж.

Түүнчлэн эдгээр автобус нь өөрөө хурдаа тохируулах, замын гэрэл, явган зочигч, замын саад тотгорыг таних чадвартай. Мөн саад тотгорыг тойрох, гүйцэж түрүүлэх, буудалд зогсох болон яаралтай үед тооромслох зэрэг үйлдэл гүйцэтгэх гэнэ.

Дашрамд дурдахад “жолоочгүй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлснээр зам тээврийн осол, зөрчил  буурахаас гадна хүн хүч хэмнэх гэх мэт олон давуу тал бий болно” хэмээн холбогдох албаныхан  үзэж байгаа аж. Түүнчлэн Бээжин хотын захиргаа нийтийн тээврийг илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгох зорилтынхоо хүрээнд 2022 оноос жолоочгүй автобусыг замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ.

 

 

 

 

Эх сурвалж : news.cn


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд