Гамшгийг буруулах олон улсын холбоо байгуулагдав

Энх-Ундрал Hаранбаяр 2019-05-15

Гамшгийг буруулах олон улсын холбоо байгуулагдав

Синьхуа агентлагийн мэдээллэснээр :

5-р сарын 12-нд Бээжин хотноо Хятадын эрдэмтдийн санаачилсан “Гамшгийн аюулаас хамгаалах олон улсын шинжлэх ухааны холбоо” албан ёсоор байгуулагдаж, Бүс ба замын байгалийн гамшгийн эрсдэлээс сэргийлж, гамшгийг бууруулахад анхаарлаа хандуулан ажиллах мөн холбогдох улс орон, бүс нутаг дахь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн чадварыг дээшлүүлэх болно. Геологи, цаг уур, үер ус ган гачиг, далай тэнгисийн гамшиг гээд Бүс ба зам дагуу нутгийн байгаль орчин ялгаатай, гамшиг ихтэй бөгөөд зарим улс орны эдийн засгийн хөгжил тааруу, гамшигтай тэмцэх хүчин чадал нь буурай хэвээр байна.

Үүнтэй холбогдуулаад 5-р сарын 11, 12-нд Бээжинд болсон Бүс ба зам дагуу гамшгаас сэргийлж, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр Хятадын ШУА-ийн Усан ашиглалтын хүрээлэнгийн Чэндү дэх уулын аюул, байгаль орчны судалгааны газар зэрэг судалгааны гурван байгууллага хамтран гамшгийг бууруулах олон улсын шинжлэх ухааны холбоог байгуулахыг санаачлан Хятад, Итали, Балба, Шри Ланка, Пакистан зэрэг 30 орчим эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, мөн Хөрс усыг хамгаалах олон улсын нийгэмлэг, уулархаг газрын ерөнхий хөгжлийн олон улсын төв зэрэг олон улсын байгууллагууд оролцлоо.

Хурлаар "Бүс ба зам дагуу гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн Бээжингийн тунхаг" гаргаж, шинжлэх ухаан технологи, бодлогын солилцоогоо эрчимжүүлж, Бүс ба зам дагуу нутгийн байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж зохицуулах механизм байгуулахын тулд хамтран зүтгэнэ гэдэгт санал нэгдсэн байна.

 

 

 

 

Эх сурвалж : chinaplus.cri.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд