Хятадын номыг гадаадын зах зээлд нийлүүлж байна

Энх-Ундрал Hаранбаяр 2019-05-08

Хятадын номыг гадаадын зах зээлд нийлүүлж байна

5-р сарын 7-ны өдөр Хар мөрөн мужийн Харбин хотод болсон "Хятадын номыг гадаадад нийлүүлэх төлөвлөгөө"-ний ажлын хурал дээр :

Хятад улс сэдвийн сонголт, орчуулга, сурталчилгаа, гадаад дахь ажил эрхлэлтийн 4 талаас гадаадад зориулсан хэвлэлийн ажиллагааг хөгжүүлж байна.

Ирээдүйд Ши Жиньпин даргын чухал өгүүллүүд ба холбогдох номыг орчуулан тараах талаар орчуулах хэлний төрлийг нэмэгдүүлэн, хэвлэн тараах замыг өргөжүүлж, сурталчилгааны арга хэлбэрийг баяжуулна. БНХАУ байгуулагдсан 70 жилийн турших үйл явдлууд, олон салбар дахь ололт амжилтыг танилцуулна. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй үйлчилж, уншигчдын эрэлт хэрэгцээний дагуу янз бүрийн номын бүтээгдэхүүнийг гаргахаар зогсохгүй түүнчлэн оюуны өмчийн эрхийн худалдаа, бодит зүйлсийг экспортлох, хөрөнгийн хамтын ажиллагаа зэрэг арга барилаар олон улсын зах зээлийг өргөжүүлж, зам дагуух хэвлэлийн салбарын нөлөөлөх хүчнийг эрчимжүүлнэ хэмээн 38 гишүүн орны төлөөлөгчид илэрхийлэв.

 

 

 

 

Эх сурвалж : chinaplus.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд