Саяхан болж өнгөрсөн Майн баярын дараах судалгаанаас үзэхэд Хятадын иргэдийн худалдан авалтын чадавхи дээшилсэн байна

Энх-Ундрал Hаранбаяр 2019-05-07

Саяхан болж өнгөрсөн Майн баярын дараах судалгаанаас үзэхэд Хятадын иргэдийн худалдан авалтын чадавхи дээшилсэн байна

Дөрвөн хоногийн амралт болж, Хятадын ард түмэн уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөсөн бөгөөд Соёл, Аялал Жуулчлалын Яамны тоо бүртгэлээс үзвэл энэ дөрвөн хоногт давхардсан тоогоор 195 сая хүн дотооддоо аялж, хэрэглээний зардал 117 тэрбум 67 сая юаньд хүрсэн. Энэ хоёр тоо өнгөрсөн оныхоос 16.1 хувиар тус тус нэмэгджээ. Худалдан авагчдийн тоо чансаа мөн нэмэгдсэн бөгөөд холбогдох тоо бүртгэлээс үзвэл  амралтын үеэр зөвхөн Шанхай хотод гэхэд л банкны картаар хийсэн хэрэглээ худалдан авалтын хэмжээ 4 тэрбум 380 саяд хүрсэн байна.

 

Үүнээс гадна гэр бүлийн аялал, амралтын шинэ сонголт бий болжээ. Гэр бүлээрээ уулзах, хүүхэдтэйгээ аялах зэрэг нь шинэ сонголт болж, соёлын салбар, амралт, ресторан, хөдөө тосгоны аяллын хэрэглээ нэмэгдэж байна. Энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг 6.4 хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Дэлхийн банкны Хятадын албаны дарга Рүй Зэпин хэлэхдээ

“Дэлхийн эдийн засагт хүнд байдал тулгарч байгаа нөхцөлд 6.4 хувийн өсөлт Хятадын эдийн засгийн тогтвортой хандлага өөрчлөгдөөгүйг харуулсан. Эхний улиралд хэрэглээний зарцуулалтын өсөлт Хятадын эдийн засгийн өсөлтөд 65.1 хувийн хувь нэмэр оруулснаар эдийн засгийн өсөлтийг дайчлах гол хүч болсон. Харин гадаад худалдаа, гадаад хөрөнг оруулалтыг татах, ажил олголт, барааны үнэ зэрэг салбарын тоо баримт Хятадын эдийн засгийн амьжиргааны хүчнийг харуулсан. Хэрэглээний тогтвортой өсөлтийг дэмжих нь Хятадын Засгийн газрын энэ жилийн гол ажлын нэг бөгөөд “Засгийн газраас олон арга хэмжээ авч, хот суурины оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж, хэрэглээний чадварыг сайжруулах” ажлыг онцолж байгаа юм”хэмээжээ. Эдгээр арга хэмжээнд 2 их наяд юанийн татварын хөнгөлөлтийн төлөвлөгөө багтсан төдийгүй 80 сая орчим татвар төлөгчид татвараас хөнгөлөх бодлогын үр шимийг хүртэх боломжтой болжээ.

2018 онд зохион байгуулсан Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин:

“Хятад улс дотоодын хэрэглээний бүтцийн өөрчлөлтийн хандлагыг дагаж, улам үр ашигтай бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэн, оршин суугчдын орлого, хэрэглээний чадамжийг нэмэгдүүлж, дунд болон өндөр зэрэглэлийн хэрэглээний өсөлтийн шинэ тулгар цэгийг бий болгон, дотоодын зах зээлийн нөөц боломжийг үргэлжлэн нээж, импортын орон зайгаа улам тэлнэ”гэсэн юм. Харин өнгөрсөн Майн баярын амралтаар Хятадын иргэд илүү их аялах замаар зах зээлийн эргэлтэд хүч сэлбэж, амьжиргааны эрч хүч бялхсан Хятад орон, хувь хүний ирээдүй, улс орныхоо хөгжилд илтгэл дүүрэн байгаагаа даян дэлхийд дахин харуулсан байна.

 

 

 

 

Эх сурвалж : chinaplus.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд