Оросод нисэх онгоцны осол гарчээ

Энх-Ундрал Hаранбаяр 2019-05-07

Оросод нисэх онгоцны осол гарчээ

5-р сарын 5-ны өдөр Оросын албаны газрын талаас мэдээлснээр Москвагийн Шереметьево олон улсын нисэх онгоцны буудалд нэг нисэх онгоц ослын улмаас газардахдаа сүйдэж, онгоцонд явсан 78 зорчигчийн 41 нь нас баржээ. Тус онгоцонд Хятад иргэн байсангүйг Хятадаас Орост суугаа элчин сайдын яамныхан мэдэгдсэн байна.

Оросын хэвлэлийн мэдээлснээр орон нутгийн цагаар 5-р сарын 5-ны өдрийн 17 цаг 50 минутын үеэр Оросын олон улсын агаарын тээврийн компанийн SSJ-100 зорчигч тээврийн нисэх онгоц Шереметьево олон улсын нисэх онгоцны буудлаас Оросын баруун хойд нутгийн Мурманск хотыг зорин нисэж гараад, нэг их холдоогүйгээр газар станцтайгаа холбогдож, газардах өргөдөл гаргажээ. Тус онгоц 18 цаг 40 минутын үеэр газардаж, нисэх онгоцны буудлын гүйлтийн замдаа ортол зүүн далавчнаас нь гал гарчээ. Онгоц зогсох газраа хүрэхэд онгоцны дундаас хойших хэсэг нь бүхэлдээ гал болсон боловч бүхээгээс гарч амжсан зорчигчдын зарим нь онгоцны хоёр хажуугийн гулгадаг шатаар бууж амжжээ. Гал командынхан, аврагчид даруйхан хүрэлцэн очиж аварсан байна.

 

 

 

 

Эх сурвалж : chinaplus.cri


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд