Сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя

Энх-Ундрал Hаранбаяр 2019-05-02

Сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя

"Эко амьдрал, үзэсгэлэнт сайхан гэр орон” сэдэвт 2019 оны Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн нээлт нь Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус яармагт 86 олон улс, олон улсын 24 байгууллага оролцож байгаа юм. "Байгаль орчноо хамгаалж байж үр шимийг нь хүртэнэ." Энэ бол Хятад улсын дарга Ши Жиньпиний санаачилсан хөгжлийн үзэл баримтлал билээ.

 

 

Экологи байгаль орчныг хамгаалж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэн, эрчим хүчний нөөцийн аюулгүй байдлыг хангах нь дэлхий дахинд тулгарч буй хамтын сорилт юм. Хятад улс олон улсын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа үргэлжлэн гүйцэтгэж, дэлхийн улс орнуудтай экологийн соёл иргэншлийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, үр дүнгээ хуваалцаж, экологид ээлтэй, сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахыг хүсэж байна.

 

 

2013 оны 7-р сарын 18-нд Экологи соёл иргэншил Гүй-Яны олон улсын чуулга уулзалтын хуралд Ши Жиньпин даргын илгээсэн захидалд :

Байгаль орчноо хамгаалж байж үр шимийг нь хүртэнэ. Байгаль дэлхийгээ хамгаалах нь баялгаа ашиглахаас чухал. Байгаль өөрөө баялаг юм. Бид эдийн засгийн нэгэн үеийн хөгжлийг экологийн орчноороо хэрхэвч солихгүй. Бид экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт хийх санаачилга, үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах стратеги дэвшүүлж, үр хойчдоо цэлмэг тэнгэр, цэлгэр тал, цэнгэг устай сайн сайхан гэр орноо үлдээх ёстой.

2013 оны 9-р сарын 7-нд Казахстаны Назарбаевын их сургуульд лекц унших үедээ Ши Жиньпин даргын хэлсэн үг :

“Экологийн соёл иргэншил хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой. Олон улсын хамтын нийгэмлэг хүч хамтран дэлхийн экологийн соёл иргэншлийг байгуулж, байгалиа хайрлаж, байгальдаа зохицон, байгалиа хамгаалах үзэл баримтлалыг бий болгон, ногоон, хүчилтөрөгч багатай, орчил, тогтвортой хөгжих замыг баримтална” хэмээжээ.

 

 

2015 оны 11-р сарын 30-нд Парисын цаг уурын өөрчлөлтийн их хурлын нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын хэлсэн үг :

Хүрээлэн буй орчныг сайжруулах нь үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж буй хэрэг юм. Бид ногоон хөгжлийг хэлбэрэлтгүй ахиулж байж, улам их үр дүнд хүрнэ. “Байгаль орчноо хамгаалж байж үр шимийг нь хүртэнэ" гэж олонтоо онцолж байсан. Байгаль орчныг хамгаалах нь үйлдвэрлэх хүчнийг хамгаалж буй хэрэг юм. Маш энгийн энэ логикийг улам олон хүн хүлээн зөвшөөрдөг болсон.

 

 

Тэрээр олон улсын олон талбарт Хятад улсын ногоон хөгжил, экологийн тэргүүлэх засаглалын бодлогыг гадаадынханд хандан тайлбарлаж, улс орнуудтай "Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулж, дэлхийн экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалтын “Хятадын төсөл” -ийг ахиулахаа тодорхойлсоор ирсэн юм.

 

 

 

 

 

Эх сурвалж : chinaplus.cri


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд