ГУРВАН ХАВЦЛЫН ШИНЭ УСАН ЗАМЫГ ЯАРАЛТАЙ БАРИНА

Энх-Ундрал Hаранбаяр 2018-08-07

ГУРВАН ХАВЦЛЫН ШИНЭ УСАН ЗАМЫГ ЯАРАЛТАЙ БАРИНА

Аугаа том Гурван хавцлын барилга дотоод гадаадад алдартай их гүрний чухал төхөөрөмжийг бий болгов. Гурван хавцлын барилга нь үерээс сэргийлэх, тээвэр, цахилгаан гаргах, усны эх баялагийг ашиглах зэрэг талаар маш том үүрэг гүйцэтгэв. Гэвч Хөхмөрний тээврийн үйлс хурдтай хөгжихийг дагалдан, гурван хавцлаар усан онгоц нэвтрэн өнгөрөх хонгилын чадавх хүрэлцэхгүй байгаа асуудал өдөр ирэх тусам товойж болж байна.

Эх сурвалжид   тэмдэглэснээр 2011 онд гурван хавцлын хонгилоор нэвтрэн өнгөрсөн ачаа барааны хэмжээ нэгэнт 100 сая тоннд хүрснээр, төлөвлөсөн чадавхын даацаас 19 жил урьтан хэтэрчээ. 2017 онд Гурван хавцлын хонгилоор 138 сая тонн ачаа   бараа нэвтрэн өнгөрснөөр, төлөвлөсөн чадавхаас 38%-иар хэтэрч, 2004 оныхоос 4 дахин их болсон байна.

Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны холбогдох судалгаанд харуулснаар 2030 он болон 2050 онд   гурван хавцлын төв шугамаар нэвтрэн өнгөрөх ачаа барааны даацын хэмжээ тус тус 243 сая тонн, 260 сая тонн байх ба хонгилын нэвтрэн өнгөрөх чадавхыг хамгийн ихдээ 160 сая тонноор нэмэгдүүлж болох юм байна.

 

 

 

 

Эх сурвалж : chinaplus.cri.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд