ЭЛСЭН ДАЛАЙГ БАЯН БҮРД БОЛГОСОН ГАЙХАМШИГ МАЛЧИН ТАРИАЧДАД ҮР ӨГӨӨЖӨӨ ХҮРТЭЭЖ БАЙНА

Энх-Ундрал Hаранбаяр 2018-08-06

ЭЛСЭН ДАЛАЙГ БАЯН БҮРД БОЛГОСОН ГАЙХАМШИГ МАЛЧИН ТАРИАЧДАД ҮР ӨГӨӨЖӨӨ ХҮРТЭЭЖ БАЙНА

Хөвчийн элсэн цөл ӨМӨЗО-ны Ордос хотын хойд хэсэгт байдаг бөгөөд 18600 км ам дөрвөлжин талбайгаараа Хятадын 7-р бичигддэг цөл юм. Харин өнөөдөр хиймэл дагуулын авсан зургаас харахад элсэн цөл ногоон өнгөөр хучигдсан харагдана. Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдийн хамтарсан хүчин зүтгэлээр өнөөгийн Хөвчийн элсийг үр ашигтай засаж, үүний улмаар олсон эдийн засгийн ашиг орлого нь малчин тариачдыг баяжлын замаар замнуулж байна.

Үзүүр хязгаар нь үл харагдах Хөвчийн элсэнд амьтан голтны бараа харагддаггүй байсан үе саяхан. 30 жилийн өмнө гэхэд хүмүүс "Хөвчийн элсэнд орсон хүн үхэхгүй ч гэсэн дутуу амьтай гарч ирнэ" гэцгээдэг байсан юм. Тэр үед малчин тариачдын жилийн орлого 400 юань ч хүрэхгүй байлаа. Намхан мөртлөө хуучин байшинд ам бүл олуулаа амьдарч, хавартаа элсэн шуурга шуурч, гэр байшинг нь элс шороо дарж, хаалгаа онгойлгож ч чадахгүй байсан юм. Элсэн цөлөөр аялах цорын ганц унаа бол тэмээ байсан бөгөөд 100 километрийн замыг туулан хот орж ажил хэрэг хөөцөлдөх хүмүүс тэмээгээр ирж очиход 6, 7 хоног явдаг байлаа.

Хөвчийн элсний гүнд сурвалжилга хийж явах 7 хоногийн хугацаанд, дроноор авсан зургийг харахад Хөвчийн элс ногоон өнгөөр хучигдаж, зурсан зураас мэт авто зам үзүүр хязгааргүй үргэлжилнэ. Харин энд аж төрөн амьдарч буй малчин тариачдын амьдрал буцалж байгаа нь анзаарагдана.

Хэдэн арван жилийн турш, Хятад улс болон орон нутгийн засгийн газраас Хөвчийн экологийн бүтээн байгуулалтыг голлон удирдсаар ирсэн юм. Шинэ зуунд орсноос хойш, ялангуяа 2012 од болсон ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улс экологийн боловсны бүтээн байгуулалтын стратегийг идэвхтэй хэрэгжүүлж, Хөвчийн элс оршдог Ордос хот ч бодлогоор дэмжих эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлж, ойжуулах, малжихыг хориглох, малчдын шинэ тосгоныг бүтээн байгуулах, экологийн аялал жуулчлалыг бий болгох зэргээр дамжин малчин тариачин даачлах, хувьцаа эзэмших, түрээслэх, хөдөлмөр эрхлэх зэрэг олон арга хэлбэрээр экологийн бүтээн байгуулалтад оролцохыг урамшуулсан байна.

 

 

 

 

Эх сурвалж : chinaplus.cri.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд