ХӨДӨӨ АЖ АХУЙН БОХИРДОЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 6 ДАХ УДААГИЙН ЯАРМАГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Энх-Ундрал Hаранбаяр 2018-08-04

ХӨДӨӨ АЖ АХУЙН БОХИРДОЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 6 ДАХ УДААГИЙН ЯАРМАГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Жүншинь агентлагийн мэдээнд Өвөр Монголын хөдөө аж ахуйн бохирдолгүй бүтээгдэхүүний 6 дахь яармаг 8-р сарын 2-нд Хөххотод нээгджээ.

5 өдөр үргэлжлэх уг яармаг “чанар чансаа хөдөө аж ахуйг хөгжүүлж, бохирдолгүй бүтээгдэхүүн хөдөө аж ахуйг дагуулан, брэнд хөдөө аж ахуйг хүчирхэг болгоно” гэх уриан дор Өвөр Монголын чанар сайтай, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг танилцуулж, Өвөр Монголын гадаад худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.

Яармагт Өвөр Монголын 12 аймгийн 600 гаруй аж ахуйн нэгж оролцож, сүү, мах, ноос ноолуур, үр тариа, хүнсний ногоо зэрэг 7-н салбар 3720 гаруй бүтээгдэхүүнээр оролцжээ. Мөн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг 200 гаруй аж ахуйн нэгж тус яармагт оролцжээ.

2013-2017 оны хооронд Өвөр Монгол хөдөө аж ахуйн бохирдолгүй бараа бүтээгдэхүүний яармагийг 5 удаа амжилттай зохион байгуулах явцдаа 130 сая юанийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж, 142 тэрбум 735 сая юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

 

 

 

 

Эх сурвалж : chinaplus.cri.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд