“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” ГЭЖ ЮУ ВЭ?

Ундрахсайхан Түмэн 2016-05-31

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” ГЭЖ ЮУ ВЭ?

 “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг нөхөн гарч ирж буй шинэ хөтөлбөр юм. Анх 2012 онд Рио Де Жанейро хотод болсон НҮБ-ын чуулганы үеэр санаачилж байжээ. Улмаар 2014 оны долдугаар сарын 19-ний өдөр “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нээлттэй ажлын хэсэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн тогтвортой хөгжлийн 169 асуудлыг хөндсөн 17 зорилт бүхий удирдамжийг танилцуулсан байдаг. Эдгээр зорилтууд нь дэлхийн ядуурал, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэнд болон боловсролыг дээшлүүлэх, хотуудын тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ой, далай тэнгисийг хамгаалах гэх мэт дэлхий нийтэд тулгараад байгаа бүх л асуудлуудыг хөнджээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ирэх 15 жилд зориулан баяжуулах, 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлав. Чуулганы сэдэв “Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development” буюу “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” гэсэн үндсэн агуулгатай болсон. Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганыг Дани Улсын Парламентын дарга Могенс Ликкетофт даргалж явуулав.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗОРИЛТУУД

1.      Бүх хэлбэрийн ядуурлыг зогсоох– 7 дэд зорилттой

2.      Тогтвортой хөдөө аж ахуйг дэмжин, хүнсний тэжээллэг чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, өлсгөлөнг зогсоох– 8 дэд зорилттой

3.      Бүх насны хүмүүсийн эрүүл аж төрөх байдлыг хангах– 13 дэд зорилттой

4.      Боловсрол эзэмшилт, боловсролын чанарыг нэмэгдүүлэх– 11 дэд зорилттой

5.      Жендерийн эрх тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх-9 дэд зорилттой

6.      Цэвэр усны хангамжийг дээшлүүлэх-8 дэд зорилттой – 5 дэд зорилттой

7.      Найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчийг нэвтрүүлэх-12 дэд зорилттой

8.      ЭЗ-ийн өсөлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг хангалттай хөдөлмөрийн хөлсөөр хангах– 8 дэд зорилттой

9.      Тогтвортой дэд бүтэц, үйлдвэрлэл, инновацийг дэмжих– 10 дэд зорилттой

10.  Улс орнуудын баян чинээлгийн ялгааг багасгах– 10 дэд зорилттой

11.  Хотуудыг аюулгүй, амар амгалан, тогтвортой байдлаар хангах– 10 дэд зорилттой

12.  Тогтвортой үйлдэрлэл болон хэрэглээг хангах– 11 дэд зорилттой

13.  Уур амьсгалын өөрчлөлт болон түүний ул мөрийн эсрэг арга хэмжээг авах– 5 дэд зорилттой

14.  Далай тэнгисийн тогтвортой байдлыг хангах– 10 дэд зорилттой

15.   Ой, хээрийг хамгаалж, цөлжилтийн эсрэг тэмцэх, биологийн төрөл зүйлийн хорогдлыг зогсоох– 12 дэд зорилттой

16.  Энх тайван бүхий нийгмийг цогцлоох- 12дэд зорилттой

17.  Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн түншлэлийг сэргээн хадгалах-19 дэд зорилттой 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.
Ганбилэг Намхай
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.
Ганбилэг Намхай
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.

Онцлох төслүүд