Eco family sheepskin,wool (Эко нэхий ,арьс шир,ноос боловсруулах үйлдвэр)

Төрөл: Старт ап
Ангилал: Бизнес Үйлдвэрлэл Бусад
Eco family sheepskin,wool (Эко нэхий ,арьс шир,ноос боловсруулах үйлдвэр)
Танилцуулга

Ноос, нэхий боловсруулах эко үйлдвэр

1.1Төслийн товч танилцуулга

Өнөөдрийн байдлаар хонины нэхий 500,ноос 1000,ямааны арьс 2000,адууны шир 30000,төгрөгийн 

үнэтэй болсноос малчдын орлого буураад байгаа юм. тус салбарын хөгжилийн зөв гарц, 

түлхүүрийг нь олж чадвал Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа нэхий болон

ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь экологийн цэвэр гаралтай, чанар сайтай гэдгээрээ 

уул уурхайгаас ч илүү ашиг орлого авчрах боломжтой мэргэжилтнүүд Эрдэнэт хивс 

компанийн ISO9001 стандарт бүхий хивс болон бусад төрлийн бүтээгдэхүүний жишээн 

дээр тодорхойлж байна. Үүнийг харгалзан тооцож аймаг орон нутагт ноос, нэхий 

боловсруулах үйлдвэрлэл явуулж гадагш гарах экспортыг нэмэгдүүлэх улмаар малчдыг 

бүл болгон зохицуулалтанд оруулах, шинээр ажлын байр бий болгож эдийн засгийн 

тогтвортой байдалд хувь нэмэр орлууах зэрэг ач тустай төсөл хөтөлбөр юм.

1.2 Төслийн зорилго:малын гаралтай түүхий эд болох ноос,нэхийг орчин үеийн дэвшилтэт 

технологиор анхан шатны боловсруулалт хийж тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх мөн 

аймаг орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд гол зорилго оршино.

1.3 Төслийн зорилт

1. Малчдыг зах зээлийн ханшаар орон нутагтаа түүхий эдээ өгөх боломжоор хангах,

2. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах,

3. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах,

4. Оёдлын цехүүдтэй хамтран түүхий эдээр хангаж эцсийн бүтээгдэхүүн гарган авах,

5. Гадаадын зах зээлд нэвтрэх, хамтран ажиллах,

6. Монголын эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах.

1.3 Төслийн байршил: Монгол улс,Чингис хот ,Хэнтий аймаг

1.4Төслийн үргэлжлэх хугацаа: 4 Жил

1.5 Төслийн нийт хөрөнгө оруулалт:200,000,000

1.6 Төслийн хүчин чадал: Тоног төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажлын 8 

цагт 1,5-3,2 тонн ноос угааж ,80-220 ширхэг нэхий элдэх чадалтай.

10.Үйлдвэрийн давуу тал

Ноос угаах үйлдвэрүүд ихэвчлэн усны урсгалаар угаах технологийг ашигладаг бөгөөд энэ 

нь түүхий эдийг татан төвлөрүүлсний дараа их хэмжээгээр угаалга хийхгүй бол бусад 

зардал буюу цахилгааны болон усны зардал их гарснаар ашигтай ажиллах боломж 

багасдаг.Мөн үйлдвэрлэлийн байр 60-70м байх хэрэгтэй болдог.Харин бидний төслийн 

жижиг үйлдвэр нь ноосны хэмжээнээс үл хамааран боловсруулалт хийх бөгөөд цахилгаан 

усны зардал маш бага хэрэглэх тоног төхөөрөмж сонгосон.Нэмэлтээр самнах машин 

ашигласнаар илүү нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бэлтгэхэд бэлэл болсон 

ноосыг үйлдвэрлэх боломжтой.Мөн ноос нь улирлын чанартай учир тус үйлдвэр нь нэхий 

элдэж боловсруулах тоног төхөөрөмж суурьлуулах учир жилиин 4 улиралд тогтвортой 

үйл ажиллагаа явуулах боломжтой болно.Зөвхөн боловсруулаад зогсохгүй оёдлийн цех, 

хувь хүн, гар урчуудийг өөрийн үйлдвэрт нэгтгэн хамтарч эцсийн бүтээгдэхүүн 

боловсруулах түүхий эдээр ханган нийлүүлэлт хийж экспортод чиглэсэн бүтээгдэхүүн 

урлах болно.

Хэрэгжих хугацаа
Таны хөрөнгө оруулалтын өгөөж
Хөрөнгө оруулалт буцах хугацаа
Нийт төсөв 200,000,000 ₮
Хөрөнгө оруулалт босгох хугацаа
Холбоо барих g.huslen12@gmail.com
Утасны дугаар 99721350
Нийтэлсэн огноо 2020-03-30
Нийтэлсэн хэрэглэгч

Бусад веб сайт дээр төслийг наах код


Танд манай сайт таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Facebook-т хадгалах
Facebook-ээр бусдад илгээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд

“УНДРАГА-ӨМНӨГОВЬ” ХК

Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундраг

“МОГУЛ-ЖИГҮҮР” ХХК

“ДҮНГЭНЭЭ” жуулчны бааз нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллага

"УРАНГОО МАРАЛ" ХХК

"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ ,

“ХӨВҮҮН ХАЙРХАН” ХХК

Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр

“АРИУН ТУУЛАЙ” ХК

“Ариун туулай” ХК 2002 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30

“ГОВИЙН ӨГӨӨЖ” ХХК

Манай компани нь 1996 онд аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ, зочид буудал, гадаад дотоод худ