Алтайн ногоон хэрэм

Төрөл: Хамтын сан
Ангилал: Байгаль орчин
Хүрэл харилцагч
Алтайн ногоон хэрэм
Танилцуулга

Үндэслэл:

Түүхийн сурвалжуудыг судалж үзэхэд  1950-1960  онд  Алтан тээлийн хөндий нь өвс ургамал элбэгтэй, дэрс түнгэ нь морьтой хүн явахад бараг харагддаггүй шахуу байсан бөгөөд хадлангийн талбайн нөөц нь өөрийн сумыг хангаад зогсохгүй зэргэлдээ сумуудыг хангахын зэрэгцээ аймгийн улсын нөөцөд өвс нийлүүлдэг арвин ургацтай хөндий байсан.  1970-1980 онд уулын бэлээр битүү харганатай, харгана түүж тавьчихаад эргээд хайгаад олдоггүй, уулын салаа болгон устай борхоог өвс ихтэй байдаг байсан.

Энэ цаг үед айлууд болон албан байгууллагуудын гол түлш нь харгана байсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах ноорм төлөвлөгөө гаргаж машин машинаар нь түүж түлдэг байжээ.  Манай нутгийн экологийн тэнцвэрт байдлыг энэхүү модлого ургамал хадгалж байсан бөгөөд устаж алга болсоноор экологийн тэнцвэр алдагдаж жил бүр гантай, бороо хур бага ордог, байнга салхи шуурдаг, хадлангийн гарц муу, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа  нөхцөл байдал үүсч бий болсон.

Зорилго:

                Энэхүү төслийн зорилго нь Алтан тээлийн хөндийн  байгалийн зүй тогтолыг судалсаны үндсэн дээр уламжлалт мод тарьж нутагшуулах арга аргачлалын дагуу төгөлүүд байгуулан экологийн тэнцвэрт байдлыг бий болгон байгалийн үзэсгэлэнт газаруудыг олноор бий болгож нутгийн брэндийг бүтээхэд оршино.

Зорилт:

Энэхүү төсөл нь үндсэн дөрвөн үе шаттай бөгөөд эхний үе шатанд Зэрэг сумын газар нутгийн нэрийн тодоруулга хийж газрын зургийг шинэчлэх, газар усны нэрийн толь хийж түүхэн домогуудыг сэргээх. Энэ ажлын явцад мод тарьж эхлэх боломжтой уулын арын орой хэсгээр орших ус намагтай газаруудыг олж  тогтоох явдал юм.

                Төслийн хоёрдугаар үе шатанд эртний Монголчуудын уламжлалт мод тарих арга ухааныг судлан хэрэгжүүлж бургас, харганаас эхлэн шинэс гацуур модыг үе шаттайгаар ургуулж байгальд нь нутагшуулах. Ард иргэдэд мод тарих арга ажиллагааны сургалт явуулах.Тарьмалуудыг арчлах, хамгаалахдаа ард иргэдийн ухамсар сэтгэхүйд нөлөөлөхийн тулд уламжлалт шашины болон бөөгийн зан үйлийг хослуулан хэрэглэж хүн байгалийн шүтэн барилдлагыг хангаж ажиллах шаардлагатай байна.

Төслийн гуравдугаар үе шатанд гол нуурын эрэг хөвөөг ойжуулж ойн бүс бий болгох. Гол нуурын эрэг хөвөөг ойжуулсанаар голын усны бохирдол багасан тунгалагших, булаг шандны ундарга сэргэх, загас жараахай томорч өсч үржих таатай орчин бүрдэх, бэлчээрийн ургамалын гарц сайжирах, бэлчээрийн даац нэмэгдэх эерэг үр нөлөөтэй. Хөрсний үржил шимийг сайжруулах уламжлалт болон орчин үеийн аргууд болох станцын болон ахуйн үнс, модны навч, үртэс, холтос, бууц, хүсний ногооны хаягдал ашиглан хөрсний нэмэлт бодис бэлтгэх арга ухааныг эзэмшүүлж байгаль орчины бохирдолыг багасгана.

Төслийн дөрөвдүгээр үе шатанд байгалийн үзэсгэлэнт газаруудыг тулгуурлан аялал жуулчлалын баазууд бий болгох. Аялал жуулчлал хөгжсөнөөр нутгийн ард иргэдэд орлогын нэмэлт эх үүсвэрүүд олноор бий болж амьдралын чанар сайжирна.

Санхүүжилтийн эх үүсвэр:

                Эхний үе шатанд өөрийн зохиосон (өлзий хээг өөрийнх нь тасралтгүй үргэлжлэх зарчимийг нь алдагдуулахгүйгээр зохиомжлон бүтээсэн) Хотолбаясгалант хээний цомогийн иж бүрдэлийн борлуулалтын орлогоос санхүүжүүлэх. Мөн нутагаа гэсэн сэтгэлтэй иргэдийн дэмжлэгэ, ард иргэдийн хандив, хувь нэмэр оролцоо, төсөл хөтөлбөрийн байгууллагын дэмжлэгэ туслалцаатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд цаашдын санхүүжилтийг ойн бүсийн бүтээгдэхүүний борлуулалтын орлого, ойжуулсан байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц бүхий түүх домогт газар нутагаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх замаар санхүүжүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

                Анги хамт олон, байгууллага, төрөл садан, гэр бүлийн нэрэмжит төгөл бүтээхийг урайлан боломжит газруудыг санал болгон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тариалалт, арчилгааг гүйцэтгүүлэх

Одоогийн нөхцөл нөөц:

                Зун, намар уулын бүсээр явж газар нутгийн хөрсний чийгшил, ургамалын тархалтын байдлыг ажиглаж үзэхэд уулын дунд бүс хүртэл ховор олон төрлийн эмийн ургамалын тархалт хумигдаж багассан төлөв ажиглагдаж байна. Уулын бэлээр ургадаг олон төрлийн ургамалууд  бараг үзэгдэхгүй болж дунд бүсээс  дээш элбэгшиж, харгана уулын бэлийн хөндийд бараг дайралдахгүй сайраар голдуу ургаж ихэнх хэсэг нь ус чийг дутмагаас хатсан хугарсан байдалтай байна. Уулын өвөр хэсэгт ургамал гандуу газрын хөрс чийг дутмаг хуурай голдуу байхад уулын оройн ар хэсэгт түрүү жилийн борхоог өвс ихтэй хөрс нь чийглэг ховор эмийн ургамалын тархалт элбэгтэй байна. Уулын наран ээвэр салхилдаг талдаа хөрсний чийг дутмаг байдаг нь ажиглагдаж байна. Газар нутгийн модтой хэсгүүдийг ажиглахад Музан хөшөөт, Их хусан, Халтар, Нарийн, Нүцгэн зэрэг газарууд нь дандаа уулын арын хэсэгт байрлаж байгаа нь мод тарихдаа дээрх нөхцлүүдийг анхаарч үзэх шаардлагатай болох нь харагдаж байна.

Өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан 1:100000 буюу 1см-т 1км маштабтай зураг, 1:25000  буюу 1см-т 250 м маштабтай хэсэгчилсэн газрын зурагуудыг www.google.map-аас дурын байрлалаар татаж авсан. 2017 оны 10 сарын 7-ны өдөр өөрийн мэдэх ус намагтай Цастын дэвсэгийн доор орших Хараадайн амны Усны эхэнд 10 гаруй бургасны суулгацыг чийг хуримтлуулах, хөлдөлтөөс хамгаалах хөрсний нэмэлтийн хамт аваачиж шашны зан үйлийг гүйцэтгэж тариалав. Хавар 5-6 сард ургалтын явцыг шалгахдаа дахин нэмэлт суулгацуудыг тариална.

                Эхэн багийг Чимэд-Очир, Бураа багийг Цэрэнсод, Дагийранз, Батмөнх, Бургасан багийг Дүгэржав үр хүүхдүүдийн хамт, Гүвээ багийг Дэшид, Гарий зэрэг ахмадуудтай ярилцаж газар усны нэрийн тодруулга хийв. Одоо Зэрэг гол дагуух газар нутгийн нэрийн тодоруулга хийх, Зэрэг сумын байгаль орчны талаар хийсэн судалгааны материалуудыг судлах ажил хийгдэж байна.

Тулгамдаж буй асуудал:

1.       Газрын зургийн нэрийн тодоруулга хийх том маштабтай зурагтай ажиллахад хүчин чадал, үзүүлэлт сайтай зөөврийн компьютер, интернетийн модемтой байх.

2.       Уулын хамар, ам, салаа, гол горхи, булгийн нэрийг хүн болгон мэдэхгүй байгаа тул тэр орчим нутагладаг хэд хэдэн хүнтэй уулзаж нэрийн тодоруулга хийх шаардлагатай

3.       Газар нутгийн нэрийн тодруулга болон тариалалт явуулахад бартаа саад ихтэй газараар явах тул  туулах чадвар сайтай авто машин, морь тэмээтэй байх

4.       Зарим газар сэтэрлэгдэн хамгаалагдсан дошгин хамаагүй хөндөж болохгүй тул шашны болон бөөгийн зан үйл гүйцэтгэх, ёс заншилаа сайн мэддэг бөө, лам уул усаа аргадан ажил гүйцэтгэх.

5.       Нутгийн ард иргэдэд эерэг хандлага төлөвшүүлж бүх талын дэмжлэгэ туслалцаа авах

6.       Шаардлагатай хөрөнгө санхүүг зөв тооцоолон босгох

7.       Уулын сэрүүн бүсэд ургах чадвар сайтай суулгацуудыг өртөг зардал багатайгаар олж авах, ойн анги байгуулж суулгацаа дотооддоо хангах зэрэг бэрхшээлүүд тулгамдаж байна.

Төсөл санаачлагч: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Химийн багш, чөлөөт уран бүтээлч Самбуу ноён овогт Жамбалнавагийн Хотолбаяр

Шинэ материал, эрдэс түүхий эдийн химич, химийн багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй.

Холбоо барих: Утас: 94776884, 98116744, Цахим шуудан: Khotolbayar.j@gmail.com

Төсөл хэрэгжих газар: Ховд аймгийн Зэрэг сум Баатар хайрханы нуруу, Зэрэгийн гол


Мэдээлэл авах линк https://www.facebook.com/greenteel/
Веб сайт, Facebook
https://www.facebook.com/greenteel/
Байршил Ховд аймаг Зэрэг сум
Хэрэгжих хугацаа 5-10 жил
Таны хөрөнгө оруулалтын өгөөж
Хөрөнгө оруулалт буцах хугацаа
Нийт төсөв 100,000,000 ₮
Хөрөнгө оруулалт босгох хугацаа
Холбоо барих Khotolbayar.j@gmail.com
Утасны дугаар 94116693, 98116744
Нийтэлсэн огноо 2018-03-17
Нийтэлсэн хэрэглэгч

Бусад веб сайт дээр төслийг наах код


Танд манай сайт таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Facebook-т хадгалах
Facebook-ээр бусдад илгээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.
* Ипотекийн зээл
Сайн уу / Мадам / Sir. Та өөрийн үйл ажиллагаагаа сэргээх, төсөл хэрэгжүүлэх, таны өр төлбөрийг өөр бусад шалтгаанаар мөнгө шаарддаг, гэхдээ банк таныг биелүүлэх боломжгүй нөхцлөөс танаас асууж байна уу? Үүнийг хийхээс илүү санаа зовох зүйлгүй бол би амлалтаа биелүүлэх боломжтой хувь хүн эсвэл компаниудад $ 5000.00-аас $ 3.500000.00 хүртэлх зээлийг олгож байна: callipomauro@gmail.com Илүү дэлгэрэнгүй мэдээллийг би дараах салбаруудаас авна уу: * Хувийн кредит * Хувь хүмүүстэй танилцах * Үл хөдлөх хөрөнгийн кредит * Ипотекийн зээл мэйл: callipomauro@gmail.com
100,000,000₮ санхүүжилтээс 0₮ цугласан байна.
0%
Санхүүжүүлэх
Та дээрх товчин дээр дарснаар картаар онлайн гүйлгээ хийх боломжтой.

Хэрэв та мобайл банк болон бэлэн мөнгөөр шилжүүлэг хийх гэж байгаа бол доорх дансны дугаарууд руу шилжүүлэх боломжтой.

ХААН Банк:
₮ 5604062863
$ 5604062874


Худалдаа, Хөгжлийн Банк:
₮ 414000295

Капитрон Банк:
₮ 3920010390

Чингис Хаан Банк:
₮ 3920010350

Та санхүүжүүлэхдээ гүйлгээний утга дээр 705 энэ дугаарыг мөн өөрийн нэрээ оруулна уу