Бурханы шувуу өгүүллэгийн ном /зохиогч Д.Мишигсүрэн/

Төрөл: Хамтын сан
Ангилал: Бизнес Соёл урлаг , спорт Ном хэвлэл
Бурханы шувуу өгүүллэгийн ном /зохиогч Д.Мишигсүрэн/
Танилцуулга

Энэхүү өгүүллэгийн ном зохиогчийн анхны үргэлжилсэн үгийн зохиолын бүтээл бөгөөд зохиогч өмнө нь шүлгийн 3 ном гаргасан болно. Та бүхэндээ "Бурханы шувуу" номонд орох өгүүллэгийн эхээс хүргэж байна. 

Эхийн залбирлаар орчлонд эргэж төрдөг 
/өгүүллэг/
Цэрэнгийн орон дээр цав цагаан нэхий өлгий дээр бумбайсан цагаан охин тарвалзаж байна. Энэ чинь юу билээ хэмээн цочих шиг болтол нөхөр нь түүний гарыг зөөлөн атгаж,
- Бидний охин эгдүүтэй юмаа. Чамайг минь яг л өвчсөн юм шиг адилхан байна шүү гээд нүүр дүүрэн хайр гэрэлтсэн харцаар харав. Он удаан жил нөхрөө хараагүй, сэтгэлдээ дэндүү ихээр бэтгэрч явсан Цэрэнгийн нүдэнд нулимс дүүрч ирэхүй нэхий өлгий дээрх бяцхан охин ход ход инээв. Унинаас зүүсэн хонхтой үнэгийг харан баясаж тарвалзах охины шилбэн дээр эрхий хуруугаар дараад авсан мэт тод хар мэнгэ... энэ чинь миний охин эргээд ирж хэмээн хашгирах гэтэл гадаа хоточ басар юу руу ч юм учиргүй агсарч хуцах дуунаар Цэрэн нойрноос сэрэв. Бэрийнх нь нялх хүүгээ бүүвэйлэх зөөлөн дуу гэрийн нөгөө талаас бүдэгхэн сонсогдоно. ...


Ижий ингэний нулимс
Жаргал аавыгаа өглөө гаднаас орж ирэхэд сэрлээ. Өглөө бүр аав нь,
-Миний цовоо охин өөдлөөрэй гялс манас ороо хураагаарай гэдэг ч энэ өглөө огт дуудсангүйд гоморхох сэтгэл төрөв. Охиноо гоморхож суугааг мэдсэн шинжгүй аав нь гэрийнхээ зүүн хоймор эзлэн суугаад дуугаа хураажээ. Өөрийнхөө сэрснийг дуулгахаар Жаргал юу гэж хэлье дээ гэж бодлоо. Тэгснээ өчигдөр орой түүний эрх “Ижин бор” гэж нэрлэдэг ингийг ботголох дөхсөн тул шилэрчихнэ гээд аав нь уяж хоносныг санаж,
- Аав “Ижин бор” ботголосон байна уу гэтэл аав огт сонссон шинжгүй суугаа харагдана. Жаргал бүүр дэргэд нь очоод чихэд нь түрүүний үгээ давтан зөөлнөөр шивнэтэл аав нь эргэж охин руугаа хараад,
- Миний хүүхний “Ижин бор” ингэний ботго эндчихэж, Хайдаг болгодог юм билүү гэж хэлээд санаа алдсанаа,
- Хайдагшируулсан ингэ ч төвөгтэй дөө гэж өөртөө хэлээд гарч одов. Эндчихэж гэдэг үгийг Жаргал сонсонгуутаа “Ижин бор”-ыгоо өрөвдлөө. Түүнийг цайгаа уухаар зэхэж суутал аав нь гаднаас үхсэн ботго тэвэрч орж ирээд арьсыг нь өвчин хуулж эхлэв. Тэрээр ээжид нь,
- Дотор нь хийчихээр унгас ноосны юм юусан билээ Цэндээ гэж билээ. Чухам аав ээж хоёр нь юу хийх гээд байгааг ойлгоогүй Жаргал гадаа гарч ботгоныхоо араас гэр рүү тэлүүрдэн гунганах “Ижин бор”-ыгоо харж нүднээс мэлмэрч ирэх нулимсаа шударлаа. ...

Хэрэгжих хугацаа
Таны хөрөнгө оруулалтын өгөөж
Хөрөнгө оруулалт буцах хугацаа
Нийт төсөв 1,500,000 ₮
Хөрөнгө оруулалт босгох хугацаа
Холбоо барих Өмнөговь Даланзадгад
Утасны дугаар 88225144
Нийтэлсэн огноо 2018-02-01
Нийтэлсэн хэрэглэгч

Бусад веб сайт дээр төслийг наах код


Танд манай сайт таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Facebook-т хадгалах
Facebook-ээр бусдад илгээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.
Зочин
Tsaash ni unshih yum san
золоо
дэмжиж байна амжилт
Дэлгэрмөрөн
Мундаг юмаа Амжилт хүсье
Zochin
Yanaa, yamar uujuu nuhriin tuhai bichsen yum bol, olon jil ezgui hoiguur ni huuhed garsniig uuchilsan orniih ni umnu suugaa sain eriig tusuulun bodloo shde
зочин
энэ зүүд зөнтэй байсан л байх нь дээ өгүүллэгийн нэрээс харахад. амжилт
Сараа
Амжилт хүсьe
Зочин
Амжилт хүсье
Ганбилэг Намхай
Сайхан төсөл байна.
Enkh-Erdene Purvee
хэвлэлтэнд гарахыг тэсэн ядан хүлээж байна.
Батсүрэн Бямбажав
Ойрд үргэлжилсэн үгийн зохиол уншаагүй цааш нь унших хүсэл төрж байна шүү. Амжилт хүсье.
1,500,000₮ санхүүжилтээс 185,501₮ цугласан байна.
12.37%
Санхүүжүүлэх
Та дээрх товчин дээр дарснаар картаар онлайн гүйлгээ хийх боломжтой.

Хэрэв та мобайл банк болон бэлэн мөнгөөр шилжүүлэг хийх гэж байгаа бол доорх дансны дугаарууд руу шилжүүлэх боломжтой.

ХААН Банк:
₮ 5604062863
$ 5604062874


Худалдаа, Хөгжлийн Банк:
₮ 414000295

Капитрон Банк:
₮ 3920010390

Чингис Хаан Банк:
₮ 3920010350

Та санхүүжүүлэхдээ гүйлгээний утга дээр 698 энэ дугаарыг мөн өөрийн нэрээ оруулна уу

Санхүүжилтийн түүх