Гурван талт судалгаа

Төрөл: Старт ап
Ангилал: Боловсрол
Гурван талт судалгаа
Танилцуулга

Залуу хүн бүрийн өмнө хэрхэн амжилтад хүрэх вэ? яавал илүү амжилттай байх вэ? гэх асуултууд тулгардаг. Нэн ялангуяа ЕБС-ийн ахлах, төгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдийн өмнө ямар мэргэжил сонговол илүү амжилттай байх бол гэсэн асуулт толгойн өвчин болсоор ирсэн билээ.

Миний бие 2013 оноос хойш аливаа хүн ямар ажил, мэргэжил, салбарт илүү амжилт олж болохыг тодорхойлон олох судалгааны аргачлалыг боловсруулсан билээ. Өнөө цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд ихээхэн анхаарах болсон. Гэвч өнөөгийн эцэг эхчүүд нийгэмд эрэлт хэрэгцээ ихтэй ажил мэргэжилд хүүхдээ сургадаг. Мөн зарим эцэг эхчүүд хүүхдээ хүсэл сонирхолыг нь харгалзан үзэж ажил мэргэжлийг нь ч сонгодог. Гэсэн хэдий ч хүүхдүүд нь тухайн сонгосон мэргэжлээ орхих, чанаргүй мэргэжилтэн болоод амжилт гаргахгүй байх, мэргэжлийнхээ бус чиглэлээр ажиллах гэх мэт үзэгдэл их. Энэ нь тухайн хүн өөрт тохирсон, бусад салбараас илүү амжилт гаргаж чадах салбар, ажил мэргэжлээ сонгож чадаагүйн тод жишээ, ингээд л эцэг эхчүүд маань болон залуучууд маань буруу сонголтын улмаас санхүүгийн болон цаг хугацааны ихээхэн хий зарлага гаргасан байдаг.

Бидний санал болгож буй төлбөрт судалгаанд хамрагдсанаар тухайн хүн өөрийнхөө сэтгэлзүй онцлог буюу зан төлөв, чадамж буюу авъяас чадвар, хүсэл сонирхол зэргээ тодорхойлуулж, тэдгээртээ нийцсэн ажил мэргэжлээ олж илрүүлэх боломжтой болж байгаа юм. Сурагч таны, эцэг эх таны хүүхдийн сэтгэлзүйн онцлогт нийцсэн, чадамжид тохирсон, хүсэл сонирхолыг нь татсан тэр салбар, ажил мэргэжилд л сурагч та болон эцэг эх таны хүүхэд бусад салбар, ажил мэргэжлээс илүү их амжилт гаргах болно.

Таны бусад салбараас илүү амжилт гаргаж чадах салбар юу бол?

Бид нийгэмд тулгамдаж буй энэхүү асуудлыг шийдэхээр зорьж байна. Монгол улсын хэмжээн жил бүр 40 гаруй мянган сурагч ЕБС -ийн 12-р ангийг төгсдөг. Мөн ижил тооны ахлах буюу 11-р ангийнхан, мөн ижил тооны хүүхдүүд дунд сургуулиа төгсөн ажил мэргэжлээ сонгон амьдралын их далайд гарч байна. Эрхэм хөрөнгө оруулагч та энэхүү зах зээлийг, энэхүү эрэлтийг хангахыг хүсвэл бидэнтэй хамтарч ажиллана уу. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү төслийг санаачлан, боловсруулсан Эрдэнэбатын Очгэрэлтэй 90300573, 89148396 дугаараар холбогдон авна уу.

 

Түлхүүр үгс
Мэдээлэл авах линк https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D0%B4%D1%8D%D0%BD%D1%8D%D0%B1%D0%B0%D1%82%D1%8B%D0%BD-%D0%9E%D1%87%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB-164810647354949/
Байршил Улаанбаатар хот
Хэрэгжих хугацаа 2017 оны 12 сараас
Таны хөрөнгө оруулалтын өгөөж
Хөрөнгө оруулалт буцах хугацаа
Нийт төсөв 14,500,000 ₮
Хөрөнгө оруулалт босгох хугацаа 2017-11-30
Холбоо барих eochgerel@gmail.com
Утасны дугаар 90300573, 86148396
Нийтэлсэн огноо 2017-11-25
Нийтэлсэн хэрэглэгч

Бусад веб сайт дээр төслийг наах код


Танд манай сайт таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Facebook-т хадгалах
Facebook-ээр бусдад илгээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг +976-89740055 утсаар хүлээн авна.

Онцлох төслүүд

“УНДРАГА-ӨМНӨГОВЬ” ХК

Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундраг

“МОГУЛ-ЖИГҮҮР” ХХК

“ДҮНГЭНЭЭ” жуулчны бааз нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллага

"УРАНГОО МАРАЛ" ХХК

"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ ,

“ХӨВҮҮН ХАЙРХАН” ХХК

Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр

“АРИУН ТУУЛАЙ” ХК

“Ариун туулай” ХК 2002 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30

“ГОВИЙН ӨГӨӨЖ” ХХК

Манай компани нь 1996 онд аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ, зочид буудал, гадаад дотоод худ