
Танилцуулга |
Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундрага-Өмнөговь” болон 671 гишүүнтэйгээр зохион байгуулагдаж говь нутгийн бэлчээр усжуулалтын ажлыг хийж гүйцэтгэж, улс орон зах зээлийн харилцаанд шилжиж, өмч хувьчлал эхэлсэн он жилүүд буюу 1994 онд өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу 100 төгрөгийн үнэ бүхий 94775 ширхэг энгийн хувьцаа бүхий “Ундрага-Өмнөговь” хувьцаат компани болж өөрчлөгдсөн. 1998 оноос энгийн хувьцааны арилжаагаар нэр бүхий 4 хүнд хувьцааны 80% төвлөрч компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн менежментийн удирдлага шинэчлэгдсэн. Мөн 2002 онд хувьцааны 80% нэг хүнд төвлөрч 2002 онд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд гүйцэтгэх удирдлагыг шинээр сонгон компаний цаашдын үйл ажиллагааны чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Манай компани 129.6 сая төгрөгний үндсэн хөрөнгө, 68.7 сая төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй, дунджаар 160.2 сая гаруй төгрөгний жилийн борлуулалттай, 112.3 сая төгрөгний дүрмийн сантай. Тусгай зөвшөөрлийн хүрээнд дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа эрхлэн явж байна. - Усны эрэл эрэл хайгуулын судалгааны ажил явуулах - Цооног өрөмдөх - Худаг гаргах - Сэргээн засварлах - Усны барилга байгууламж барих - Тоноглох Манай компани нь чадварлаг, дадлага туршлагатай инженер техникийн болон мэргэжлийн 30 гаруй ажилчидтай. Мэргэжлийн ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд системтэй сургалт зохион байгуулах, гадаад дотоодод сургах асуудлыг оновчтой шийдвэрлэснээр компаний бүхий л үйл ажиллагаа тогтворжиж, найдвартай шуурхай үйлчилгээг үзүүлсээр байна. Жил бүр машин механизмын парк шинэчлэлтэд тодорхой хөрөнгийг шийдвэрлэж ажилласаар сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд аймаг, орон нутаг болон улсын хэмжээнд зарлагдсан тендерт амжилттай оролцож жилд дунджаар 300.0-420.0 сая төгрөгний ажлыг хийж гүйцэтгэдэг. Санхүүгийн болон эдийн засгийн хувьд үйл ажиллагаагаа 1963 оноос эхлэн тасралтгүй эрхэлж байгаа бааз суурийн хувьд бэхэжсэн компани. 2007-2015 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр 33 худаг шинээр гаргаж 28 худаг засвар шинэчлэл, мөн айл өрх албан байгууллагын 74 өрөмдмөл худаг, 1 усалгааны систем хийгдсэн нийт 1.246.641.200 төгрөгний ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Манай хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум Холбогдох утас: 70533903. 99072302 |
---|---|
Мэдээлэл авах линк | https://www.dglproject.com/index.php/profile/485 |
Хэрэгжих хугацаа | |
Таны хөрөнгө оруулалтын өгөөж | |
Хөрөнгө оруулалт буцах хугацаа | |
Нийт төсөв | 0 ₮ |
Хөрөнгө оруулалт босгох хугацаа | |
Холбоо барих | Өмнөговь аймаг, Даланзадгад сум |
Утасны дугаар | 70533903. 99072302 |
Нийтэлсэн огноо | 2017-01-23 |
Нийтэлсэн хэрэглэгч |
Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундраг
“ДҮНГЭНЭЭ” жуулчны бааз нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллага
"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ ,
Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр
“Ариун туулай” ХК 2002 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30
Манай компани нь 1996 онд аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ, зочид буудал, гадаад дотоод худ