
Танилцуулга |
"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ , гадаад дотоод худалдаа гэх мэт хэд хэдэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан. Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбар нь уул уурхай тэр дундаа стратегийн 15 ордын 3 нь байрлах Өмнөговь аймгийн уул уурхайн салбар нь бидний үйл ажиллагааны гараагаа амжилттай эхлүүлэн тэлэх зах зээл болж чадсан. - 2009 оноос 2011 он хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа “Саус гоби сэндс”ХХК-тай ажилчдын ажлын хувцас, цагаан хэрэглэл нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан ажилласан. Энэ хугацаанд гэрээний дагуу чанарын өндөр төвшинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн цаг хугацаанд нь нийлүүлж байсан. - 2012 оноос өнөөг хүртэл Өмнөговь тээврийн нэгдэл ХХК болон Мэнд транс ХХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулан Таван толгойн орд дахь нүүрсний ордноос Цагаан хадны боомт хүртэлх нүүрсний тээвэрлэлтийг 4 North benz маркийн хүнд даацын автомашинаар хийж байна. - Өмнөговь Тээврийн нэгдэл ХХК нь Оюу толгой ХХК-тай баяжмал тээвэрлэх гэрээ байгуулснаар 2 хүнд даацын машинаар 2013 оноос өнөөг хүртэл баяжмал тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. - Компани нь 2009 онд Гурвантэс сумын орлогын эх үүсвэр багатай 8 иргэдийг Өмнөговь аймгийн МСҮТ-өөс зохион байгуулсан оёдол эсгүүрийн сургалтанд хамруулан мэргэжлийн үнэмлэхтэй болгон ажлын байраар ханган ажилласан. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэх зорилгоор орон нутгаас 6 иргэнийг жолоочоор авч ажиллуулж байна. · Мэргэшсэн албан хаагчидтай: Бид уул уурхайн олон улсын жишигт нийцсэн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилчиддаа ур чадвар олгох сургалтанд байнга хамруулан ажилладаг.
Холбогдох утас: 99900288 |
---|---|
Мэдээлэл авах линк | https://www.dglproject.com/index.php/project/type/2 |
Хэрэгжих хугацаа | |
Таны хөрөнгө оруулалтын өгөөж | |
Хөрөнгө оруулалт буцах хугацаа | |
Нийт төсөв | 0 ₮ |
Хөрөнгө оруулалт босгох хугацаа | |
Холбоо барих | Өмнөговь аймаг, Даланзадгад хот, Их уул баг |
Утасны дугаар | 99900288 |
Нийтэлсэн огноо | 2017-01-22 |
Нийтэлсэн хэрэглэгч |
Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундраг
“ДҮНГЭНЭЭ” жуулчны бааз нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллага
"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ ,
Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр
“Ариун туулай” ХК 2002 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30
Манай компани нь 1996 онд аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ, зочид буудал, гадаад дотоод худ