
Танилцуулга |
Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр саалийн 5 үхэр, өөрийн хөрөнгөөр 10 үхэр худалдан авч фермийн үйл ажиллагаагаа эхлүүлэн, сургуулийн үдийн цай хөтөлбөр, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх тендер, 2013-2016 онд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Хүүхдийн сүү сүүн бүтээгдэхүүн хөтөлбөр” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Энэ хугацаанд жил бүр Улаанбаатар хотоос цэвэр үүлдрийн 10-20 ширхэг саалийн үнээ худалдан авч одоо 80 тооны үхэртэй болж үйл ажиллагаа өргөжөөд байна. Говийн хатуу ширүүн уур амьсгал өвс хадлан бэлтгэх боломжгүй, газар тариалан фермерийн аж ахуй эрхлэхэд хүндрэл бэрхшээл эрсдэл ихтэй ч манай компани тэжээлийн ургамал тариалах цаашилбал аймаг орон нутагтаа томоохон хэмжээний тэжээлийн үйлдвэр барих зорилготойгоор сүүлийн 3 жил 10 га талбайд эрдэнэ шишийг туршилтаар тариалж үзэхэд маш амжилттай ургаж энэ жил эрдэнэ шишний дарш бэлдэж аваад байна. Ирэх жилээс 100 га-д тэжээлийн ургамал тариалах зорилготой байна. Өнгөрсөн зун өөрийн талбайд тарвас амжилттай тариалж орон нутагт ”Говь фестивал” болон Улаанбаатар хотод ”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож говийн тарвасны амт чанарыг мэдүүлж, олон түмний сайшаал магтаалаар урам зоригтой ажиллаж байна. Манай компани Даланзадгад сумын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт жил бүр тасралтгүй сүү, тараг нийлүүлж, Хөдөлмөр ХҮХ-ийн ахмадуудын сувилал, цэцэрлэгүүд хүүхэд, өндөр настангуудад сүү сүүн бүтээгдэхүүний үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийн нийт хэрэглэгчдэд экологийн цэвэр бүтээгдэхүүн болох үхрийн сүүний “Бүжин” тараг, ”Бүжин” сүүг пакетлан гаргаж хүн амын хүнсний хэрэгцээнд зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Аймгийн “Хүүхдийн сүүний газар”-ийг сэргээж, өөрийн хөрөнгөөр байр худалдан авч, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ түгээлтийн зориулалтаар засвар хийж, ашиглалтанд оруулан ингэний буцалгаа, үхрийн халуун аарц, зөгийн балтай халуун сүү, жимстэй тараг, чацарганы болон үзэмний шүүс, үхрийн шинэ өрөм, хайлмаг, захиалгаар хүүхдийн хоол тэжээл, ногооны нухаш, зутан зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэж худалдаанд гаргаж байна. 2012 оноос эхлэн Аймгийн Засаг Даргын Тамгын Газраас зарлагдсан “Хүүхдийн сүү сүүн бүтээгдэхүүн” хөтөлбөрийг 3 дахь жилдээ чанарын өндөр төвшинд хэрэгжүүлж ирсэн. Манай компани Далан дээр жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллах зориулалтын үхрийн дулаан байртай, 2013 онд үнээний байр шинээр барьж ашиглалтанд оруулан мөн Монголд нутагшсан оросын хар тарлан үнээг нутагшуулаад байна. Манайх 2012, 2013, 2014 онуудад үхрийн гол тэжээлд зориулж, эрдэнэ шишийг өөрсдөө тариалж эрдэнэ шиш ба ногоон масс 30 тонныг хураан авч сүүний гарцыг эрс нэмэгдүүлсэн. Цаашид манай компани аймаг орон нутгийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах эрчимжсэн мал аж ахуйн хүрээнд 50-100 үнээний орчин үеийн үлгэр жишээ үхрийн ферм байгуулах зорилт тавин ажиллаж байна. Манай хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум Холбогдох утас: 88533333 |
---|---|
Мэдээлэл авах линк | https://www.dglproject.com/index.php/profile/484 |
Хэрэгжих хугацаа | |
Таны хөрөнгө оруулалтын өгөөж | |
Хөрөнгө оруулалт буцах хугацаа | |
Нийт төсөв | 0 ₮ |
Хөрөнгө оруулалт босгох хугацаа | |
Холбоо барих | Өмнөговь аймаг, Даланзадгад сум |
Утасны дугаар | 88533333 |
Нийтэлсэн огноо | 2017-01-22 |
Нийтэлсэн хэрэглэгч |
Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундраг
“ДҮНГЭНЭЭ” жуулчны бааз нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллага
"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ ,
Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр
“Ариун туулай” ХК 2002 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30
Манай компани нь 1996 онд аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ, зочид буудал, гадаад дотоод худ