
Танилцуулга |
Улаанбаатар хотод тулгараад байгаа асуудлуудын нэг бол агаарын бохирдол бөгөөд үүний гол шалтгааныг гэр хороолол гэж үздэг. Гэр хороолол нь агаарын бохирдлоос гадна хотын өнгө үзэмж, тав тухтай байдал, аюулгүй орчин гэх мэт олон асуудлуудыг дагуулдаг. Үүнийг шийдэх гарц нь орон сууцжуулах явдал боловч 8%-ийн зээлээр орон сууцны асуудлаа шийдэх нь ихэнх хүмүүст боломжгүй зүйл юм. Энэ асуудлыг шийдэх нэгэн гарцыг та бүхэндээ толилуулж байна. Энэ бол маш хямд өртөг бүхий цэвэр, бохир усны асуудлыг нь шийдсэн хаус, ногоон байгууламж, явган хүний болон машин зам бүхий орчин үеийн шинэлэг шийдэл бүхий жишиг хороолол байгуулах явдал юм. Дашрамд дурдахад Австрали улсын Мельбурн хот нь энэ талаар санаа авч болох үлгэр жишээ хотуудын нэг юм. Уг төслөөр хэрхэн хямд өртөг бүхий орон барих боломжийг болон цэвэр , бохир усны асуудлыг хэрхэн байгаль орчинд ээлтэйгээр шийдэх явдал юм. Улаанбаатар хотоо өнгө үзэмжтэй, тав тухтай тохилог орчин бүхий хороололтой болгоход оролцох хүсэлтэй хувь хүн, байгууллага, хамт олныг урьж байна.
|
---|---|
Мэдээлэл авах линк | https://www.dglproject.com/index.php/profile/185 |
Хэрэгжих хугацаа | |
Таны хөрөнгө оруулалтын өгөөж | |
Хөрөнгө оруулалт буцах хугацаа | |
Нийт төсөв | 0 ₮ |
Хөрөнгө оруулалт босгох хугацаа | |
Холбоо барих | утас: 89008756 эмэйл хаяг: bilgee.2013.bp@gmail.com |
Утасны дугаар | 89008756 |
Нийтэлсэн огноо | 2016-10-02 |
Нийтэлсэн хэрэглэгч |