
Танилцуулга |
МУГТ Бадамгаравын Гангаамаа миний бие Дэлхийн 7 тивийн ноён оргилын долоо дахь оргил болох Антрактид тивийн хамгийн өндөр цэг Винсон Массиф ууланд авирах мэдээллийг олон нийтэд хүргэх болон түүнд зарцуулагдах зардлыг босгоход оршино. Энэ нь өндөр уулын авиралтын Дэлхийн 2 том амжилтын нэг юм. FOR THE SEVEN SUMMITS Тамирчин хүний хүсэл мөрөөдөл тив дэлхий, Олимп байдагтай нэгэн адил Уулчин хүний хүсэл мөрөөдөл, зорилгын нэг бол Дэлхийн 7 тив (The Seven Summits)-ийн ноён оргил байдаг.
- 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5 642 м/ 6 тивийн ноён оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна. Одоо Монголчууд бидэнд ганцхан том харайх үлдсэн. Дээрх авиралтууд нь ивээн тэтгэдэг, хамтран ажилладаг, тусалж дэмждэг хувь хүн, байгууллагуудын тусламж, дэмжлэг болон миний 25 жилийн хөдөлмөрийн үр дүнгээр санхүүжигдэж,амжилттай явагдаж ирсэн. Тиймээс уулын спортыг ойлгон дэмжиж ирсэн тэдгээр бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэхийн хүндэтгэе ээ... Дэлхийн 7 тивийн ноён оргилд хөл тавьж, уулчин болсны хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж, Дэлхийн уулын түүхэнд “Монгол” гэсэн нэрийг энэ амжилтаар анх удаа бичүүлэхэд Антарктид тивийн ноён оргил 4 897 м өндөр Винсон Массиф /Vinson Massif/ үлдээд байна. Иймд нүүр номоор надтай холбоотой байж, үзэгчгүй спорт хэмээх уулын спортын минь үзэгч дэмжигч байж ирсэн та бүхнээсээ дээрх авиралтад шаардагдах зардлыг минь хуваалцаач хэмээн хүсч байна. Авиралтад нийт 42,000 ам.доллар шаардагдах бөгөөд найз нэг бүр маань 5 ам.доллар буюу 10,000 төгрөг хандивлахад нийт зардлын маань 50 хувь нь бүрдэх юм. Авиралтын эхлэх хугацаа 12 сарын 15-аас бөгөөд олон улсын авиралтын журмын дагуу авиралт эхлэхээс 90 хоногийн өмнө мэдүүлгээ өгч, төлбөрийн 50 хувийн баталгаажилтаа хийж эрхээ авсан байх ёстой. Бидэнд хагас сарын хугацаа үлдээд байна аа. Та бүхний оруулсан хувь нэмэр энэ амжилтын түүх болон номонд үлдэж,эх орны маань нэр дэлхийн уулын спортод тодоор бичигдэхэд үнэтэй хувь нэмэр болох юм. Бүх хүн өгсөн хандивынхаа доор Нэр, Утасны дугаараа заавал бичих юм шүү !!! ЗА ИНГЭЭД ЭНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭХ ҮҮ НАЙЗУУД АА |
---|---|
Мэдээлэл авах линк | https://www.facebook.com/events/1070805329682903/?active_tab=posts |
Хэрэгжих хугацаа | |
Таны хөрөнгө оруулалтын өгөөж | |
Хөрөнгө оруулалт буцах хугацаа | |
Нийт төсөв | 73,000 ₮ |
Хөрөнгө оруулалт босгох хугацаа | 2016-09-12 |
Холбоо барих | Email: gangaamaa8848@gmail.com gangaamaa128@yahoo.com Facebook page: Gangaamaa Badamgarav Mobile:976-9900 4444 |
Утасны дугаар | 9900 4444 |
Нийтэлсэн огноо | 2016-09-12 |
Нийтэлсэн хэрэглэгч |
20,000 ₮ санхүүжилт
20,000 ₮ санхүүжилт
3,000 ₮ санхүүжилт
20,000 ₮ санхүүжилт
50,000 ₮ санхүүжилт