Та манай сайтад мэдээллээ байршуулахын тулд заавал бүртгүүлж нэвтрэх эрх авсан байх хэрэгтэй.
ДэлгэрэнгүйDGLproject юу хийдэг вэ?
Манай сайт нь төслийн түншлэлийн сайт юм. Манай сайтад дэлхийн хаанаас ч хандан төсөл санхүүжүүлэх, төсөл байршуулж хөрөнгө босгох, шинэ санаа худалдан авч бизнесээ өргөжүүлэх, шинэ санаагаа худалдаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, хамтран ажиллахаар сонирхож буй байгууллага, хувь хүн, төслийн мэдээллийн талаар манай байгууллагаар дамжуулан судлуулж зөвлөх үйлчилгээ авах хамтын ажиллагааг бий болгон ажиллаж болно.
Бид таны цаг завыг хэмнэн хөрөнгө оруулалт, санхүүжүүлэгч байгууллага, хувь хүн, төсөл санаачлагч, шинэ санаа, шинэ бүтээл бүтээгчдийг нэгэн талбарт уулзуулж нэгэн талбараас бие биесээ олж хамтран ажиллахад туслах юм.
ДэлгэрэнгүйТөсөл санхүүжүүлэгч нь
1. Бизнесийн зорилготой хөрөнгө оруулагч /Санхүүжүүлэгч/
2. Нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулагч /бусдад туслах зорилготой санхүүжүүлэгч/
3. Бусадтай хамтран сан бүрдүүлж ажиллах сонирхолтой –хамтын санд хөрөнгө оруулагч /Санхүүжүүлэгч/ гэсэн 3 төрөл байна.
Бизнесийн зорилготой хөрөнгө оруулагч /Санхүүжүүлэгч/
Хэрэв та ашиг орлогоо нэмэгдүүлэх, шинээр бизнес эрхлэх, ашигтай төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол бизнесийн хөрөнгө оруулагч хэсэгт бүртгүүлж өөрт ашигтай мэдээллийг авч, ашигтай төсөлд хамтрагчаа олж болно.
2. Сайн дурын хөрөнгө оруулагч /Санхүүжүүлэгч/
Хэрэв та байгаль орчин болон бусдын сайн сайхны төлөө хандив өргөх, энэ чиглэлээр хөрөнгө горилогчдыг дэмжихийг хүсч байгаа бол сайн дурын хөрөнгө оруулагчаар бүртгүүлж хамтрагчаа олох, сайн дурын үйл ажиллагаа явуулах чин хүсэл тэмүүлэлтэй хувьт болон байгууллагыг дэмжиж болно.
ДэлгэрэнгүйАшигтай санаагаа хэрэгжүүлэх арга механизмыг боловсруулсан, ашиг орлогыг тооцон хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт авч, найдвартай хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахыг хүсч буй хувь хүн, байгууллага байна.
2. Сайн дурын төсөл хэрэгжүүлэгч
Нийгмийн сайн сайхны төлөө болон байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулахаар боловсруулсан төсөлдөө хөрөнгө оруулалт, хандив тусламж хайж буй хувь хүн болон байгууллага байж болно.
3. Төсөл хэрэгжүүлэгч та Хамтын санд төслийн саналаа оруулж шууд санхүүжилт босгож болно.
Шинэ бүтээл, шинэ санаагаа худалдан борлуулах хүсэлтэй хувь хүн, байгууллага байна. Шинэ санаа худалдагч нь өөрийн бүтээл, шинэ санаагаа Оюуны өмчийн эрхээр баталгаажуулсан байна.
Санамж: Оюуны өмчийн эрхгүй шинэ санаа худалдагчийн өмнөөс www.dglproject.com хариуцлага хүлээхгүй болно.
Оюуны өмчийн эрхээ алдах магадлалтай тул та
1. Та зараа түлхүүр үг ашиглан оруулж өөрийн шинэ санааг худалдан авагчаа олох боломжтой.
2. Хэрэв танд маргаан гарахгүй байх итгэл үнэмшил байгаа бол мэдээллээ бүрэн оруулж болно. Энэ тохиолдолд www.dglproject.com таны өмнө хариуцлага хүлээхгүй байх болно.
Төсөл гэж юу вэ?
Төсөл гэдэг нь тодорхой хэрэгцээ шаардлага, судалгаанд тулгуурлаж, тодорхой цаг хугацаанд хийгдэх, нөөцийг ашиглан, гарах үр дүнг урьдчилан тооцсон, үр шимийг хүртэгсдэд чиглэсэн, хөрөнгө, хүч шаардах, хэрэгжүүлэх арга зүй бүхий төлөвлөгөөтэй, асуудлыг шийдсэнээр өөрчлөлт авчрах хамтын үйл ажиллагааны дүнд бий болох цогц үйл явц юм.
Дэлгэрэнгүй
Санамж:
1. Та мэдээллээ Олон улсад хүргэхийг хүсвэл Англи хэсэгт Англи хэлээр мэдээллээ оруулж болно.
2. Та шинэ санаа, төслийн санаагаа алдахаас сэрэмжилж байгаа бол төсөл болон шинэ санаа, шинэ бүтээлийнхээ тухай товч мэдээлэл оруулж, холбоо барих мэдээллээ сайн оруулаарай!
3. Хэрэв та аль нэгэн хэл сонгосон бол дахин сайт руу нэвтрэхдээ хэлний сонголтоо унтраана уу!
4. Та бүртгэл үүсгэн нэвтрэх эрхээ авсан тохиолдолд мэдээллээ оруулах боломжтой.
Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундрага-Өмнөговь” болон 671 гишүүнтэйгээр зохион байгуулагдаж говь нутгийн бэлчээр усжуулалтын ажлыг хийж
“ДҮНГЭНЭЭ” жуулчны бааз нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай жуулчны бааз нь Өмнөговь аймгийн Зүүн сайхан уулын ар бэлд үзэсгэлэнт Ёлын
"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ , гадаад дотоод худалдаа гэх мэт хэд хэдэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан.Монгол
Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр саалийн 5 үхэр, өөрийн хөрөнгөөр 10 үхэр худалдан авч фермийн үйл ажиллагаагаа эхлүүлэн, сургуулийн
“Ариун туулай” ХК 2002 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30 гаруй ажилчидтай хамт олон юм. Манай хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сумХолбогдох ута
Манай компани нь 1996 онд аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ, зочид буудал, гадаад дотоод худалдаа, хүнс барааны төрөлжсөн дэлгүүр, хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдаа, аялал жуулчлалд үйлчлэх