Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүн, ач холбогдолтой

Online work

Хэрэглээгээрээ хөрөнгө оруулж ногдол ашиг авах боломжтой болох

Online work

Таны бизнесийн өсөлтийг хурдасган, дэлхийн зах зээлд гарах гүүр

Online work

Хамгийн хямд, хамгийн үр өгөөжтэй маркетинг

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Хэрэглэгч, харилцагчдад чанар хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, тэдний зорилгыг биелүүлэх найдвартай гүүр байхын тулд Харилцагчдийг идэвхижүүлэх, урамшуулах, мэдээллийн баазыг нэмэгдүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

  1. Хөтөлбөрийн хамрах хүрээ 18-аас дээш насны, санал болгож буй багцуудаас сонгосон Хүрэл ба Алтан харилцагч байна.
  2. Хөтөлбөр нь 2018 оны 3 хүртэл хэрэгжих бөгөөд зорилтот Хүрэл ба Алтан харилцагчид бүртгэгдсэнээр эхний үе шат дуусч, тайлант жил бүрийн цэвэр ашгаас ногдол ашиг хүртэх үе буюу хоёрдугаар үе шат эхлэнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ

  1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүн, ач холбогдолтой
    • Хэрэглээгээрээ хөрөнгө оруулж ногдол ашиг авах боломжтой болох
    • Таны бизнесийн өсөлтийг хурдасган, дэлхийн зах зээлд гарах гүүр
    • Хамгийн хямд, хамгийн үр өгөөжтэй маркетинг

ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Хүрэл ба Алтан харилцагч нь хэрэглээгээрээ дамжуулан хөрөнгө оруулагч болох бөгөөд төлбөр төлөгдөхөд энэ талаар мэдэгдсэн дугаар бүхий и-мэйл харилцагчид илгээгдэнэ.
  2. Хөтөлбөрт хамрагдсан Хүрэл ба Алтан харилцагч нь Бүртгэл баталгаажуулах мэйл очсныг хэвлэж хадгалах бөгөөд хариу и-мэйлд Хөрөнгө оруулагчаар бүртгүүлэх Овог Нэр, Регистрийн дугаар, утас, и-мэйл болон бусад холбогдох үнэн зөв баталгаатай мэдээллийг customer@dglproject.com хаягт ирүүлнэ.
  3. Хүрэл ба Алтан харилцагч төлбөрөө төлөн бүртгэгдсэнээс хойш ажлын 1 жилийн дотор олон улсын нээлттэй компани болж хувьцаа эзэмшигчийг баталгаажуулна.
  4. www.dglproject.com вебсайтаас и-мэйлд төслийн зүгээс хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болсныг баталгаажуулан дахин и-мэйл илгээх бөгөөд энэ нь анх бүртгэгдсэн тухай и-мэйлтэй хамтдаа хүчин төгөлдөр байна.
  5. Хүрэл ба Алтан харилцагчид нь сайтын үндсэн ба туслах нөхцөл шаардлагуудтай бүрэн танилцаж, үүргээ хэрэгжүүлж ажиллана.
  6. Хүрэл харилцагч нь нэг хэл дээр өөрийн сонгосон нэг үйлчилгээг авна.
  7. Алтан харилцагч болсноор сайтаас олгогдож буй бүх үйлчилгээг бүрэн авна.

ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Хөтөлбөрт хамрагдахдаа доорхи багцуудаас сонгоно.
    • Багц I – 20,000 төгрөгөөр бүтэн жилийн хугацаанд, нэг хэл дээр, 1 үйлчилгээ авах
    • Багц II – 330,000 төгрөгөөр 1 жил
    • Багц III – 990,000 төгрөгөөр 3 нь жилийн хугацаанд сайтын бүх хэл дээр 100% авах боломжтой бөгөөд сайтын ажиллах хэл тус бүр дээр өөрсдийн мэдээллийг орчуулан тавих эрхтэй
  2. Хөтөлбөрт хамрагдаж 1 болон 3 жилийн хугацаанд вебсайтад мэдээллээ байршуулах, Хүрэл эсвэл Алтан харилцагч болсноос хойш тайлант жилийн цэвэр ашгаас эхлэн Ногдол ашиг хүртэх эрхтэй.
  3. Хөтөлбөрт хамрагдсан Хүрэл эсвэл Алтан харилцагч нь өөрийн авсан үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эрхтэй
  4. Хүрэл эсвэл Алтан харилцагч нь өөрийн мэдээллийг ажлын өдөр бүр 1-ээс багагүй удаа өөрийн сошиал сүлжээгээр хуваалцах үүрэгтэй
  5. Хүрэл эсвэл Алтан харилцагчид нь сайтын үндсэн ба туслах нөхцөл шаардлагыг бүрэн ханган үйлчлүүлэх үүрэгтэй
  6. Хөтөлбөрт хамрагдсан Хүрэл эсвэл Алтан харилцагч нь бүртгэлийн дагуу Бүртгэл баталгаажуулах имэйл очсныг заавал хэвлэж хадгалах үүрэгтэй
  7. “Харилцагчаас Хөрөнгө оруулагч” хөтөлбөрийн хүрээнд Хүрэл эсвэл Алтан харилцагч болсон тохиолдолд төслийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн эрсдэл хариуцлага хүлээхгүй болно

DGLPROJECT.COM ЭРХ ҮҮРЭГ

  1. Хүрэл ба Алтан харилцагчийг алдаагүй бүртгэх, баталгаажуулалтын и-мэйлийг тухай бүр цаг алдалгүй илгээх үүрэгтэй
  2. Зорилтот Хүрэл ба Алтан харилцагчид МУ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн дагуу компанийн дүрмэнд өөрчлөлт оруулан бүртгэлийг баталгаажуулах үүрэгтэй
  3. Хүрэл харилцагчид нэг жил нэг сонгосон үйлчилгээг нь чанартай сайн хүргэх үүрэгтэй
  4. Алтан харилцагчид вебсайтын бүхий л үйлчилгээг, сайтын бүх хэл дээр ашиглуулах үүрэгтэй
  5. Хэрэглээгээрээ хөрөнгө оруулсан Хүрэл ба Алтан харилцагчид ногдол ашиг хуваарилах үүрэгтэй

БУСАД

Энэхүү хөтөлбөр нь үйл ажиллагаан доторхи дэд хөтөлбөр бөгөөд хөтөлбөр, түүний нөхцөлд тусгагдаагүй харилцаанууд нь сайтын үндсэн нөхцөл, шаардлагын хүрээнд явагдана.

Та ХҮРЭЛ болон АЛТАН ХАРИЛЦАГЧ болсноор DGLproject.com сайтын хөрөнгө оруулагч болох боломжтой.

Онцлох төслүүд