Бид 1994 онд өөрийн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор жижиг худалдаа хийж бизнесийн гараагаа эхэлж байсан түүхтэй. 1994 оноос өнөөг хүртэл бид өмнөө тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэн өөрсдийн гэсэн үнэт зүйлийг бий болгож чадсан юм. Энэхүү Төслийн түншлэлийн сайтыг ажиллуулах болсон нь бидний өнгөрсөн үеийн түүх, түүний алдаа, оноо, бизнесийн ерөнхий арга барил, орчин цагийн боломж гэхчилэн олон зүйл дээр туршлага хуримтлуулж, тодорхой дүгнэлтүүдийг хийсэн явдал билээ. Вебсайтын үйл ажиллагаа олон хүнд хүрч, тэдний зорилгыг биелүүлэх боломж, гарц болохоороо ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг туйлын зорилгоо болгон ажиллаж ирсэн. Тухайн он жилүүдэд бизнес, эдийн засгийн багагүй саад бэрхшээлийг даван туулсан билээ. Тиймээс өөрсдийн адил санаа зорилготой залуучууд, бизнес эрхлэгчид, сайн санаат хүмүүс, шинийг эрэлхийлэгчдэд туслах, тэднийг хооронд нь холбох чин сэтгэл, хүсэл тэмүүлэл бий болж төслийн түншлэлийн сайтыг бүтээсэн юм. Энэхүү вебсайт нь олон салбарын, төслийн тухай мэдээллийг нэг дор цуглуулсан онцлогтой бөгөөд цаашдаа дэлхийд нэр хүнд бүхий томоохон контент болно.
www.DGLproject.com төслийн түншлэлийн талбараар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт хүрч, олон сая хүний хүсэл тэмүүлэл, зорилгыг цаг хугацаа орон зайн хамааралгүйгээр биелүүлэх боломжтой билээ.
Өмнөговь аймгийн УААУГазар 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1996 оны 04 сарын 25 ны өдрөөс “Ундрага-Өмнөговь” болон 671 гишүүнтэйгээр зохион байгуулагдаж говь нутгийн бэлчээр усжуулалтын ажлыг хийж
“ДҮНГЭНЭЭ” жуулчны бааз нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай жуулчны бааз нь Өмнөговь аймгийн Зүүн сайхан уулын ар бэлд үзэсгэлэнт Ёлын
"Урангоо марал" ХХК нь 2008 оны 07 сарын 03 –нд оёдол, хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ , гадаад дотоод худалдаа гэх мэт хэд хэдэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан.Монгол
Манай компани 2009 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж анх ХАА Яамнаас төслөөр саалийн 5 үхэр, өөрийн хөрөнгөөр 10 үхэр худалдан авч фермийн үйл ажиллагаагаа эхлүүлэн, сургуулийн
“Ариун туулай” ХК 2002 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30 гаруй ажилчидтай хамт олон юм. Манай хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сумХолбогдох ута
Манай компани нь 1996 онд аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ, зочид буудал, гадаад дотоод худалдаа, хүнс барааны төрөлжсөн дэлгүүр, хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдаа, аялал жуулчлалд үйлчлэх