МОНГОЛЫН ХҮНСЧДИЙН ХОЛБОО

Type: Project investor
Category: Agriculture and Food
МОНГОЛЫН ХҮНСЧДИЙН ХОЛБОО
Introduction

Монголын Хүнсчдийн Холбоо 1991 оны 12 дугаар сарын 6-нд тэр үеийн Хүнсний аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн удирдах ажилтнууд энэ салбарын төлөө мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулсан эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд санаа нэгдэн хуралдаж, Монголын Хүнсчдийн Холбоог үүсгэн байгуулсан билээ.

Хүнсний аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал баталгаа болох Хүнсний аюулгүй байдлыг хангахад төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлж, нэгдмэл зорилгын дор эвлэлдэн нэгдсэн энэхүү төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдаад эдүгээ 20 жил болж байна. Энэхүү хүндтэй ойг тохиолдуулан Монголын Хүнсчдийн холбоо болон түүний салбар зөвлөлийн ажилтан, ажиллагсад, гишүүд, дэмжигчид, салбарын үе үеийн ахмадууд Та бүхэнд Монголын Хүнсчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлье.

Хорин жил гэдэг байгууллагын хувьд богино хугацаа боловч Хүнсчдийн холбоо өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ тогтолцооны шилжилтийн үеийн сэтгэлгээний хямралыг даван туулж, хүнсний аж үйлдвэрлэлийг бүрэн уналтад оруулахгүйн төлөө хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөө хөрөнгө мөнгө, техник, тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэг олон бэрхшээлийг үл харгалзан ихээхэн хүч чармайлт гарган ажилласан билээ. Энэ нөр их ажилд манай салбарын нийт хамт олон, тухайн үеийн удирдах болон инженер техникийн ажилтнууд, албан ажилчид үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна. Монголын Хүнсчдийн Холбоо нь өнөөдөр салбарын эрдэмтэн судлаачид, туршлагатай мэргэжилтнүүд, үйлдвэр, аж ахуйн нэгж, салбарын үе үеийн ахмад тэргүүлэх зэргийн инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн, аж үйлдвэрийн салбарын нэр хүндтэй томоохон төрийн бус байгууллага болон хөгжиж байна.

Монголын Хүнсчдийн Холбоо Хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдлын баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичгүүдийг батлан гаргах, тэдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэх үйлсэд өөрийн салбар зөвлөлүүд, нийт гишүүд, дэмжигчдээр дамжуулан бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

Хүнсчдийн Холбоо цаашид ч Монгол улсын хүнсний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ялангуяа экспортын баримжаатай, экологийн цэвэр хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүнсний хэрэглээ, эрүүл ахуйн аюулгүй байдлын талаар иргэдэд мэдлэг олгох, эерэг дадал зуршил төлөвшүүлэх, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах талаар тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гишүүд дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай бүх талаар хамтран нягт ажиллах болно.

Link for addinational information http://mfia.mn/
Period of progress
Total budget 0 ₮
Expire date of funding
Contact us Хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-18А/1, Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны байр, 508 тоот Утас, факс: 450086 Цахим шуудан: mfia_ngo@yahoo.com
Phone number 450086
Created at 2016-07-02
Created user

Code for embed this project to another website


Please like us our facebook page. Thank you.

Featured projects

“Mogul Jiguur” LLC

“Mogul Jiguur” LLC since 2003- Dungenee Tourist Camp  “Mogul Jiguur” LLC自2003年

“Undraga-Umnugobi” JSC

Our company  fixed assets worth MNT 129.6 million and  circulating assets worth MNT 68.7

“Urangoo Maral” LLC

"Urangoo Maral" LLC was established on July 03, 2008 in order to several activities such as sewing,

“Huvuun Hairhan” LLC

Khuvuun Khairkhan LLC was established in 2009, on intensify livestock, breeding and farm. Agricultu

“Ariun Tuulai” LLC

Ariun tuulai LLC was established in 2002 with 30 employees. Further we are expanding forward to our

“Goviin Uguuj” LLC

Goviin Uguuj LLC was established in 1996, regard to tourism, resort service, hotel, foreign and dome

Dutch greenhouse

Aim of the project: Cultivation of fresh vegetables in greenhouses of the Dutch production with area

IDRC International Development Research Center

IDRC funds research in developing countries to create lasting change on a large scale.To make knowle

DAAD

The DAAD is an organisation of the institutions of higher education and student bodies in the Federa

FRANCE-­‐STANFORD CENTER FOR INTERDISCIPLINARY STUDIES

http://francestanford.stanford.edu/collaborative_projects 1.1 Objective     The France-­‐Stan

Asia Leadership Fellow Program (ALFP) 2016 in Japan

http://www.youthop.com/ Applications are invited for Asia Leadership Fellowship Program for colla

Norad’s Grant Schemes for International Organisations and Networks

The overall purpose of Norad’s support to International organisations and network is to ensure regio

285b Strategic Environmental Assessment

Invitation Strategic Environmental Assessment (SEA) may serve as a tool for analysis of environment