ХАТАН ХАРМАГ ХХК

Хатан Хармаг ХХК-ны талаар товч танилцуулга

Монголчуудын жимс, жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээний 80 гаруй хувь нь импортоор орж ирдэг тухай судалгаагаар гаржээ. Ялангуяа манай оронд жимсний тариалангийн аж ахуй сайн хөгжөөгүй, жимс жимсгэнийн хэрэглээ нь байгаль дээр зэрлэгээр ургаж буй жимс жимсгэнийг түүх хэрэглээгээр хязгаалагдаж байгаа учраас жимс жимсгэнэ, түүний хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг бараг 100  хувь импортоор оруулж хэрэглэж байна. Иймд импортын хэрэглээг бууруулж, монгол газар шороонд ургасан байгалийн цэвэр, эрүүл жимс жимсгэнийг аж ахуйн хэлбэрээр хөгжүүлэн хүнсний хэрэглээнд эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар зорьж “ХАТАН ХАРМАГ” ХХК-ийг байгуулан ажиллаж байгаа юм.

Он цагийн хэлхээс

2012  он- “Амин Хэлхээ Байгаль Сан” байгуулагдан Байгалийн жимст бут хамгаалах төслийн анх санаачлан зохион байгуулсан. 

2013 он- Байгаль хамгаалах, нийгмийн ухамсарт эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор богино өгүүллэгийн “Амин Хэлхээ” ном гарган 2000 ширхэгийг хэвлэн тараажээ.

2014 он- Түүхий эд, нөөцийн судалгаа, Хармаг түүх, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх судалгаа туршилтын ажил хийсэн.

2014 оноос хойш Хармагаар цай, ундаа, өтгөрүүлсэн шүүс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилтууд хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 



Created at: 2017-06-17
6703

Write comment

WARNING: www.dglproject.com will not be responsible for any comments posted by readers. According to regulation of Communications Regulatory Commission of Mongolia, aren’t limited impolitic word, and writing comment while respect the legal and moral principle. The editor has right to delete when to violate the law. Related comment complaints will be received on +976-89740055.

Featured projects